Үйлдвэрлэл гэдэг нь түүхий эд материал болон тэдгээрт харьяалагдах бүрдэл хэсгийг бэлэн бараа бүтээгдэхүүн болгон өөрчлөх үйл явцыг хэлнэ. Их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагын хувьд үйлдвэрлэлийн дамжлагын хүсэлт бүрийг дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Үйлдвэрлэлийн модуль нь үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, орцыг удирдах, үйлдвэрлэлийн захиалгыг төлөвлөх, ажлын захиалгыг хянах гэх ажлын явцыг удирдан зохион байгуулахад тусалдаг. Мөн энэхүү модуль нь Odoo-ийн үндсэн модулийн нэг бөгөөд Агуулахын модультай нягт холбоотой ажилладаг болно. 

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалга өгч үйлдвэрлэлийн шугаман дээр янз бүрийн үе шатуудаар дамжуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дуусгаж болно.   Дамжлага ба Шугам гэсэн ойлголтуудыг ашиглан байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн үйлдвэрлэх аргачлалыг өөрчилж болно.  Мөн үйлдвэрлэлийн аль ч үе шатанд бүтээгдэхүүний хаягдлыг хянах боломжтой. Үйлдвэрлэлийн модуль нь дараах онцлог зүйлсүүдтэй. Жишээлбэл: дайвар бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүний шугамын бүтэц, бүтээгдэхүүний олон хувилбарт зориулсан орц найрлага, хуваарь гаргагч, үйлдвэрлэлийн хуваарь гаргагч мастер, Канбан төлөвлөлт, үйлдвэрлэлийн хуанли, хойшлуулах хуваарь, ажлын захиалга, засвар гэх мэт.

Үйлдвэрлэлийн модулийг үр дүнтэй болгодог онцлогуудаас дурьдвал:

Удирдах

Үйлдвэрлэлийн захиалга: Эцсийн бүтээгдэхүүн/Бэлэн бүтээгдэхүүн/ үйлдвэрлэх. Үйлдвэрлэхэд шаардлагатай дамжлагуудыг шугамаар удирдах.

Ажлын захиалга: Үйлдвэрлэлийн явцыг удирдах бөгөөд эцсийн байдлаар бүрдэл хэсгийн зарцуулалтуудыг оруулна.

Засвар захиалга: Бүтээгдэхүүний засварыг баталгаатай үйлчилгээгээр хангах болон хянах.

Хуваарь ба төлөвлөгөө

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө: Үйлдвэрлэлийн дахин төлөвлөлт болон зохион байгуулалтыг бий болгох.

Үйлдвэрлэлийн захиалгыг зохион байгуулах: Хөрөнгө болон төлөвлөгөө бүрт хүрч ажиллах.

Орцыг удирдах: Нөөцөд байгаа бараа материал болон үйлдвэрлэлийн хугацааг хянах.

Дамжлагын хүчин чадал: Дамжлагын хязгаар болон хуанлыг ашигласан MRP II төлөвлөгч.

Мастер өгөгдлийг тодорхойлох

Орцын олон үе шатыг бий болгох: Орцыг бусад материалд хэрэглэх мөн үйлдвэрлэх үйл явцад байршуулж өөр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх.

Шугамын сонголт: Хэрэглэх шугамаас хамааран өөрийн үйлдвэрлэлээ дэс дараалалтай болгохын тулд ажлын захиалгад шинэ шугам үүсгэх.

Хувилбарын өөрчлөлт: Бараа үйлдвэрлэх шугам үүсгэх явцад тохируулж болох барааны хувилбаруудыг оруулах.

Хийсвэр орц үүсгэх: Бүтээгдэхүүний сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх эсвэл иж бүрдэл байдлаар борлуулах зорилгоор хийсвэр орц бий болгох.

 

Чанар

Хяналтын цэгүүд:  Үйлдвэрлэлийн хэлтэст туслах зорилгоор чанарын шалгалтыг автоматаар бий болгож өгнө.

Чанарын шалгалт: Үйл ажиллагааны хяналтын тусламжтайгаар хялбархан байрлуулах.

Чанарын анхааруулга: Канбан харагдагцийг ашиглан чанарын анхааруулгыг бий болгох.

Засвар үйлчилгээ

Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ: KPI-ээс хамааран засварын үйлчилгээг автоматаар ажиллуулах

Арчилгааны засвар үйлчилгээ: Төв хяналтын системээс энэхүү үйлчилгээг шууд ажиллуулж болно.

Хуанли: Засвар үйлчилгээ хийх хуваарь

Тоон мэдээлэл: Танд зориулсан засвар үйлчилгээний бүх тоон мэдээллийг харах боломжтой.

Хэрэглэгчид

Үйлдвэрлэлийн модульд 2 төрлийн хэрэглэгчид байдаг.

Менежер: орц үүсгэх, ажлын захиалга, шугамын систем гэх мэт бүх зүйлийг хянадаг хүн.

Хэрэглэгч: Ерөнхийдөө бараа үйлдвэрлэх хүсэлт гаргах, тэдгээрийн үйл явцыг хийх боломжтой хүн. Шаардлагатай тохиолдолд хянагч түүний эрхийг нэмж өгч болно.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд эхлээд бүрэлдэхүүн хэсгүүдийн жагсаалт, тэдгээрийн тоо хэмжээ хэрэгтэй. Орц нь үйлдвэрлэлийн процессыг явуулахад шаардагдах бүрэлдэхүүн хэсгийн жагсаалтыг тодорхойлсон баримт бичиг бөгөөд шаардагдах тоо хэмжээ, үйлдвэрлэлийн процесст дагаж мөрдөх шугам, тэдгээрийн алхмуудыг тодорхой болгодог үйл явц юм.

Олон тооны орцыг бүтээгдэхүүн тус бүрт холбож тэдгээрт таарах олон хувилбарыг тодорхойлж болно.

Орцыг тохируулах

Хэрэв үйлдвэрлэлийн захиалгыг ашиглан нэг алхамаар хийх үйлдвэрлэлийн явцыг удирдах бол орцын шугамыг алгасаж болно.  Үйлдвэрлэлийн процессыг нэг алхамаар хийх үед энэ үе шатыг дагаж мөрдөх шаардлагагүй. Шинэ орцыг бий болгохын тулд эхлээд орцыг ашиглан бүтээгдэхүүн болон түүний бүрдэл хэсгүүдийг бий болгох хэрэгтэй. Үүний дараа Мастер дата цэсийн Орц цэс рүү орно.

Үүсгэх товч даран шинэ орц үүсгэнэ.

Үүсгэх хэлбэр нь дараах шинж чанаруудыг агуулна.

Бараа: Жагсаалтаас бүтээгдэхүүнийг сонгоно.

Барааны хувилбар: Хэрэв бүтээгдэхүүний хувилбарыг тодорхойлсон бол орц нь тухайн бараан дээр л боломжтой.

Тоо хэмжээ: Үйлдвэрлэх тоо хэмжээ.

Шугам: Энэ нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл явц. Ажлын захиалгын дагуу дамжлагыг шугаманд тохируулснаар үйлдвэрлэлийн захиалгыг гүйцэтгэж болно.

Холбогдол: Ижил бүтээгдэхүүний хувьд өөр өөр орцыг ялгахын тулд энэ талбарыг нэмэлт тайлбар бичин ашиглаж болно.

Орцын төрөл: Бүтээгдэхүүний орцын төрлийг тодорхойлдог.

Мөр нэмэх: Бүтээгдэхүүний орцыг нэмж оруулж болно.

Үйлдвэрлэлийн бэлэн байдал: Барааны бүрэлдэхүүн хэсгийг бүтнээр нь хэрэглэх эсвэл хэсэгчлэн хэрэглэх.

Хэрэглээ: Барааны орцын хэрэглээг тохируулах       

Ажилбар: Агуулахаа сонгоно.           

Шинжилгээний данс: Барааны харьяалагдах шинжилгээний дансыг тохируулах

Барааны хувилбаруудад зориулж орцыг ашиглаж болно. Хэрэв орц нь нэг хувилбарт зориулагдсан бол тэдгээрийг барааны хувилбар талбарт зааж өгөх эсвэл орц нь  олон хувилбартай бол бүрэлдэхүүн хэсгийн мөр бүрт хувилбарыг зааж өгөх хэрэгтэй. Бүрэлдэхүүн хэсэг тус бүрт хэд хэдэн хувилбар нэмж болно.

Орцонд шугам нэмэх

Үйлдвэрлэлийн процесст хийх ажлыг тодорхойлохын тулд орцон дээр шугам нэмж болно. Үүнийг идэвхжүүлэхийн тулд Гүйлгээнүүд талбарын Үйлдвэрлэл Тохиргоо – Тохиргоо –  Ажлын захиалгууд-г цэс рүү орно.

Тэмдэглэл: Орц бүр зөвхөн ганц шугамтай байх ба шугам бүрийг өөр өөр орцонд ашиглаж болно.

Дайвар бүтээгдэхүүн нэмэх

Odoo дахь дайвар бүтээгдэхүүн бол орцын үндсэн бүтээгдэхүүнээс гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм. Дайвар бүтээгдэхүүнийг орц дээр тохируулахын тулд Үйлдвэрлэл Тохиргоо – Тохиргоо –  Дайвар бүтээгдэхүүн-г сонгоно.  Тохиргоон дээр идэвхжүүлсний дараа та дайвар бүтээгдэхүүнээ өөрийн орцод нэмэх боломжтой. Хүссэн хэмжээгээрээ дайвар бүтээгдэхүүн нэмж болох ба аль үйл ажиллагааны явцад дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг бүртгэх ёстой.

 

Үйлдвэрлэлийн модулийн дагуу бүтээгдэхүүнээ хоёр аргаар үйлдвэрлэх боломжтой. Нэгдүгээрт, анхны үе шатыг дагаж үйлдвэрлэлийн захиалга үүсгэж, үйлдвэрлэлээ дуусгаж болно. Хоёрдугаарт, ажлын захиалга, шугамын механизмыг тохируулах замаар ажлын захиалгыг өөрчилж бүтээгдэхүүн бий болгож болно.

Шугамгүй нэг алхамт / үйлдвэрлэлийг удирдах

Нэг алхмаар, өөрөөр хэлбэл таны үйлдвэрлэлийн процесс нэг газар, нэг хүн, нэг алхамаар хязгаарлагдах тохиолдолд шугамаар дамжихгүй үйлдвэрлэлийн захиалга болно.

Анхдагч байдлаар Odoo нь үйлдвэрлэлийн процессыг ямар ч шугамгүй явуулдаг.

Үйлдвэрлэлийн захиалга үүсгэх

Үйлдвэрлэлийн захиалга үүсгэхийн тулд Үйлдвэрлэл – Гүйлгээнүүд – Үйлдвэрлэлийн захиалгууд цэс рүү орно.

Үүсгэх товч дээр даран үйлдвэрлэлийн захиалгаа үүсгэнэ.

  • Жагсаалтаас бүтээгдэхүүнээ сонгох
  • Үйлдвэрлэх тоо хэмжээ сонгох
  • Жагсаалтаас орц сонгох эсвэл шинээр үүсгэх
  • Үйлдвэрлэлийг дуусгах эцсийн хугацааг тодорхойлж болно.
  • Үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөсөн огноо.
  • Үйлдвэрлэлийн захиалгын хариуцагчийг оруулах боломжтой.
  • Эх -Энэхүү үйлдвэрлэлийн захиалгын хүсэлтийг бий болгосон баримт бичгийн лавлагаа.

Бүх мэдээллээ оруулсны дараа Хийхээр тэмдэглэх товчийг дарна.

  • Бүрдэл хэсгүүдийн таб нь бараа, хэмжих нэгж, хөтлөлт, хэрэглэсэн бүтээгдэхүүн болон нөөцөд хүрэлцэх эсэх мэдээллийг харуулна.
  • Эцсийн бүтээгдэхүүний таб нь эцсийн бүтээгдэхүүний тоог харуулна.
  • Бусад таб нь агуулахын баримтын төрөл, түүхий эдийн байршил, эцсийн бүтээгдэхүүний байршил зэргийг харуулна.

Бараа материалын түүхий эд байгаа эсэхийг шалгахын тулд “Бэлэн байдлыг шалгах” товч дээр дарна. Хэрэв бараа улаан өнгөтэй бол барааны нөөц хангалтгүй харин хар өнгөтэй бол энэ нь үйлдвэрлэлийг эхлүүлэхийн тулд барааны нөөц хангалттай байгааг илэрхийлнэ.

Үйлдвэрлэлийг эхлүүлэхийн тулд Төлөвлөгөө товч дээр дарна. Дараах цонх гарч ирэх бөгөөд Ажлын захиалгууд дээр даран орно.

Тухайн барааг үйлдвэрлэхэд шаардлагатай ажлын захиалгын жагсаалтууд баруун дээд буланд харагдах ба дараах цонх руу шилжинэ.

Ажлын захиалга бүр лүү орж Процесс товч дээр дарахад дараах цонх руу шилжинэ.

Хийгдсэн гэж тэмдэглэх товч дээр даран ажлын захиалгаа дууссан төлөвтэй болгоно.

Эндээс зүүн талд байрлах үйлдвэрлэлээ түр зогсоох, үйлдвэрлэлээ алгасах, үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын зураг болон бусад олон сонголтыг авах боломжтой.

Цэс дээр дарахад дараах цонх гарч ирэх ба дараах сонголтуудаас сонгон мэдээллээ оруулан Хадгалах товч дарна.

Блок цэс дээр дарахад шинэ цонх гарч ирэх ба ажлын захиалгыг гүйцэтгэхийг хориглох шалтгаанаа сонгон нэмэлт тайлбар бичин Блок товч дээр дарна.

Хэрэв та бүтээгдэхүүнийг Гологдол гэж тэмдэглэхийг хүсвэл Хаягдал товч дээр дарахад шинэ цонх руу шилжих бөгөөд энд та бүтээгдэхүүн, тоо хэмжээ, багц, эзэмшигч, ажлын захиалга, үйлдвэрлэлийн захиалга, байршил болон бусад зүйлийг зааж өгч болно.

 

Арчилгааны хүсэлт товч дээр дарахад та засвар үйлчилгээний төрлийг хүссэн шинэ цонх руу шилжих ба урьдчилан сэргийлэх эсвэл засах засвар үйлчилгээ. Энд үйлдвэрлэгч, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн захиалга гэх мэт хэд хэдэн дэлгэрэнгүй мэдээллийг зааж өгч болно.

Чанарын анхааруулга товч дарснаар та дараах шинэ цонх руу шилжих бөгөөд тодорхой мэдээллүүдийг оруулахаас гадна ажлын захиалгын бүрэлдэхүүн хэсгүүдэд чанарын анхааруулга өгөх боломжтой.

Үүний дараа Дууссанд тооцох товч дээр дарахад тухайн үйлдвэрлэлийн захиалга Дууссан төлөвт шилжинэ.

Мөшгилт дээр дарахад дараах цонх гарч ирэх ба тухайн барааны дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Барааны хөдөлгөөн дээр дарахад тухайн барааны агуулах хоорондын хөдөлгөөнийг харах боломжтой.

Өртгийн дүн

Ажлын захиалгыг төлөвлөх

Үйлдвэрлэлийн модулыг ашиглан ажлын захиалгаа төлөвлөх боломжтой бөгөөд ажлын захиалгын эхлэх огноог ч төлөвлөх боломжтой юм. Тохиргоо:

Үйлдвэрлэл Тохиргоо – Тохиргоо –  Гүйлгээнүүд табын дор Ажлын захиалгууд сонгон идэвхжүүлж Хадгалах товч дарна.

Үүний дараа Үйлдвэрлэл – Гүйлгээнүүд – Үйлдвэрлэлийн захиалга руу орно. Эхлэх огноогоо төлөвлөсөн бол шинэ захиалга үүсгэнэ.

Үйлдвэрлэлийн захиалгаа хийж, төлөвлөгөөт өдрөө тэмдэглэнэ. Нэмэлтээр шүүлтүүр хэсгээс Төлөвлөсөн цэсийг сонгосноор хуваарьт захиалгуудыг харах боломжтой болно.

 

 

 

Үйлдвэрлэлийн модулийг ашиглан бүтээгдэхүүнээ хоёр өөр аргаар үйлдвэрлэж болно. Нэг нь энгийн үе шатуудыг дагаж үйлдвэрлэлийн захиалгыг бий болгох эсвэл үйлдвэрлэлийн дамжлага болон шугамуудыг тохируулах замаар үйлдвэрлэл хийгддэг. Энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ашиглахын тулд үйлдвэрлэлийн тохиргоонд дамжлага, төлөвлөлтийг идэвхжүүлэх шаардлагатай.

Дамжлагууд

Дамжлага нь өөр өөр үйлдвэрлэлийн процесс хийх боломжтой бодит газар юм. Дамжлагын нарийвчилсан мэдээллийг бүх гүйцэтгэлийн индексээр нь бий болгож болно. Дараа нь тэд энэхүү өгөгдлийг ашиглан дамжлага бүрийн үр ашиг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг шинжилж болно. Тохиргоо хийхдээ Үйлдвэрлэл Тохиргоо – Тохиргоо  цэс рүү орон   Гүйлгээнүүд табын дор Ажлын захиалгууд сонгон идэвхжүүлж Хадгалах товч дарна.

Үүний дараа тойм хэсгээс өөрчлөлтийг харж болно.

Дамжлагыг хянах самбараас шууд удирдаж болно.

Дамжлагыг тойм цэсэн дэх Дамжлага товчийг шууд дарж эсвэл Үйлдвэрлэл – Мастер Дата – Дамжлагууд цэс рүү орж үүсгэх боломжтой.

Үүсгэх товч даран дамжлагаа үүсгэнэ.

Дараах талбаруудад мэдээллээ оруулна.

Дамжлагын нэр: Талбар нь дамжлагыг тодорхойлдог.

Альтернатив дамжлага: Орлож болох өөр дамжлагууд.

Код: Талбар нь тодорхой дамжлагын кодыг тодорхойлдог.

Ажлын цаг: Нөөцийн хуваарийг тодорхойлдог. Өөрчлөх товчийг дарж ажлын цагийг өөрчлөх боломжтой.

Ерөнхий мэдээллийн таб дор

Хугацааны үр ашиг: Энэхүү ажлын дамжлага нь захиалгын хүлээгдэж буй хугацааг тооцоолоход  ашиглана. Жишээлбэл: Хэрэв дамжлага нэг цаг үргэлжилж, үр ашгийн коэффициент 100% байвал хүлээгдэж буй хугацаа нэг цаг болно. Хэрэв үр ашиг нь 200% бол хүлээгдэж буй хугацаа 30 минут байна.

Хүчин чадал: Зэрэгцээ байдлаар үйлдвэрлэх хэсгүүдийн тоо.

OEE Зорилт: Тоног төхөөрөмжийн үр ашгийн ерөнхий зорилт.

Үйлдвэрлэлийн өмнөх хугацаа: Тохируулгын хэдэн минутын хугацаа.

Үйлдвэрлэлийн дараах хугацаа: Цэвэрлэгээ хийх хэдэн минутын хугацаа.

Цагт гарах зардал: Нэг цагийн дамжлагын зардлыг зааж өгнө.

Шинжилгээний данс: Хэрэв та үйлдвэрлэлийн захиалгын автомат дүн шинжилгээний бичилт хийхийг хүсч байвал энэхүү талбарыг ашиглана.

Тайлбар: Дамжлагын тодорхойлолт.

Баруун дээд буланд байрлах товч дээр даран үйлдвэрлэлийн дамжлагад юу болж байгаа талаар мэдээлэл авах боломжтой. 

Шугамууд

Шугамууд нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд дагаж мөрдөх ёстой үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эсвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дагаж мөрдөх ёстой үе шатуудын хэлнэ. Энэ явцад эцсийн хэрэглэгчид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүрт зарцуулсан цагаа тэмдэглэж, үйлдвэрлэлийн дараагийн алхам юу болохыг мэдэх боломжтой болдог. Үүнээс гадна, ажилтай холбоотой янз бүрийн зааврыг нэмж оруулах боломжтой бөгөөд ингэснээр аливаа алдаа гарахаас зайлсхийх болно. Эдгээр алхмуудыг ихэвчлэн инженерийн үйлдвэрлэлийн хэлтэс хийдэг. Odoo -гийн онцлог шинж чанаруудын ачаар бүх зүйлийг хянаж чаддаг болсон бөгөөд үйл явцыг сайжруулахын тулд тэд юу хийсэн, дараа нь юу хийх хэрэгтэй вэ гэдгээ нарийвчлан бүртгэх явдал юм. Ашиглахад хялбар, ойлгомжтой харагдац зэрэг нь бүх зүйлийг хэдэн минутын дотор тохируулах, үйлдвэрлэлийн процессыг удирдах боломжийг танд олгоно.

Тохиргоо

Үйлдвэрлэл – Тохиргоо – Тохиргоо – Гүйлгээнүүд таб дор Ажлын захиалга цэсийг сонгон идэвхжүүлнэ.

Шинэ шугам үүсгэхдээ Шугам дээр шууд дарах эсвэл Мастер өгөгдөл – Шугам цэс рүү орон үүсгэж болно.

Үйлдвэрлэлийн процесс бүр өөрийн гэсэн шугам үүсгэж болно. Энэ нь үйлдвэрлэл тус бүр үүсгэсэн шугамын олон дамжлагаар дамжиж, эцэст нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж дуусна. Компани бүр бүтээгдэхүүн тус бүрт өөрийн үйлдвэрлэлийн шугамтай байна.

Үүсгэх товч даран шинэ Шугамаа үүсгэнэ.

Шугам талбарт шугамын нэрээ оруулан Мөр нэмэх дээр даран тухайн шугамад хамаарагдах дамжлагыг сонгож оруулна.

Энд үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг хоёр аргаар тохируулж болно.

Үргэжлэх хугацааны тооцоололт:  Энэ аргаар өмнөх ажлын захиалгад үндэслэн хугацааг тооцоолох боломжтой.

Үндсэн үргэжлэх хугацаа: Энэ аргаар тухайн хугацааг гараар оруулж болно.

Дараагийн үйл ажиллагааг эхлэх: Өмнөх ажлын дараа дараагийн ажлын захиалгын төлөвлөгөөг тохируулна. Үндсэн байдлаар 2 төрөл байдаг.

Тайлбар ба ажлын хүснэгт таб дор:  Тайлбар табын доор үйл ажиллагаа тус бүрээр явагдах үйл явцыг тайлбарлаж болно. Ажлын хүснэгтийн таб дор процессын урсгалыг хавсралт файл хэлбэрээр байршуулж болно.

Шугамыг үйлдвэрлэлийн захиалгатай холбох

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах шугамыг Орц дээр тохируулна. Орц дээр тодорхой бүтээгдэхүүний шугамыг нэмж болно.

Үйлдвэрлэлийн захиалга нь орц дээр суурилдаг тул систем нь үйлдвэрлэлийн процессын явцад заасан шугамын дагуу явагдана.  Үүсгэсэн шугамыг доорх цонхноос харах боломжтой.

Бэлэн байдлыг шалгах товч дээр дарж түүхий эд материалын бэлэн байдлыг шалгана. Бүх ажлын захиалгыг шугамын дагуу үүсгэхийн тулд баруун дээд буланд байрлах‘Ажлын захиалга’ товчийг дарна.

Бэлэн байдлыг шалгах товч дээр дарж түүхий эд материалын бэлэн байдлыг шалгана. Бүх ажлын захиалгыг шугамын дагуу үүсгэхийн тулд баруун дээд буланд байрлах‘Ажлын захиалга’ товчийг дарна.

Бэлэн байдлыг шалгасны дараа Төлөвлөгөө товч дээр даран орно. Үүний дараа баруун дээд буланд байрлах Ажлын захиалгууд дээр дарж дараах цонх руу шилжих болно.

Дамжлагаа сонгон ороод Процесс товч дээр даран үйлдвэрлэлээ эхлүүлнэ.

     

 

Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг /эцсийн бүтээгдэхүүн/ систем дээр үйлдвэрлэгдсэн болон хүлээн авсан эцсийн бүтээгдэхүүн гэж 2 төрөл байна.

Жишээлбэл систем дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тэдгээр бүтээгдэхүүний аль нэг нь бүрэн биш/ алдаатай тохиолдолд барааны бүрдэл хэсгийг бүхэлд нь татгалзахын оронд бүтээгдэхүүний зарим нэг бүрэлдэхүүн хэсгүүдийг дахин ашиглах боломжийг танд олгоно.

Задаргааны захиалгыг хэрхэн хийх вэ?

Тохиргоо

Үйлдвэрлэл – Гүйлгээнүүд – Задаргааны захиалгууд цэс рүү орж үүсгэнэ.  Систем дээр үйлдвэрлэл явагдсан бол Үйлдвэрлэлийн захиалга мөрийг сонгоно.

Хэрвээ эцсийн бүтээгдэхүүн хүлээн авсан бол Бараа мөрийг сонгоно. 

Хадгалаад Задлах товч дарна.

Нэмж тайлбар оруулна…

Үйлдвэрлэлийн модулийн нэг давуу тал нь эцсийн хэрэглэгч үйлдвэрлэлийн шугамын аль ч шатанд хаягдал үүсгэж болох ба та Хаягдал товчлуурыг үйлдвэрлэлийн шугамын бүх шатанд үзэх боломжтой.  Хаягдал товч дээр дарахад Odoo нь бараа материалын хаягдал хаягийг шууд үүсгэдэг. Мөн шинээр үүсгэх ч боломжтой.

Үйлдвэрлэл – Гүйлгээнүүд – Гологдлийн баримтууд цэс рүү орно.

Гологдол үүсгэх бүтээгдэхүүнээ сонгон тоо хэмжээ, цувралын дугаар, гологдлын байрлал болон эх баримтын мэдээлэл оруулан хадгалаад батлана.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад ажлын захиалгаас ч Гологдол товчийг даран гологдол үүсгэх боломжтой.

Зарим бэлэн бүтээгдэхүүнийг гэрээт нийлүүлэгчээр дамжуулан үйлдвэрлэх тохиолдол элбэг байдаг. Энэ тохиолдолд үйлдвэрлэлийн модуль дээр дараах тохиргоог хийнэ.  Тохиргоо – Тохиргоо цэс рүү орон Гүйлгээнүүд талбарын дор байрлах Subcontracting сонгоно.

Мастер өгөгдөл – Орц цэс рүү орон орцоо үүсгэнэ. Орц үүсгэх явцад орцны төрөл хэсгээс  Гэрээт нийлүүлэгч/subcontracting/ сонгоход шинэ талбар гарч ирнэ. Уг талбар дээр гэрээт нийлүүлэгчийн мэдээллээ оруулан хадгална.

Гэрээт нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг хүлээн авах эсвэл худалдан авах

Гэрээт нийлүүлэгч компаниас бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсвэл шууд хүлээн авах боломжтой.

Гэрээт нийлүүлэгчээс бараа худалдан авах

Үүний тулд Худалдан авалтын модуль руу орон Худалдан авалтын захиалга шинээр үүсгэнэ.

Нийлүүлэгч нь гэрээт нийлүүлэгч байх ёстой бөгөөд нэгжийн үнэ нь гэрээт нийлүүлэгчид тухайн бүтээгдэхүүнийг гэрээгээр гүйцэтгэхэд төлж буй өртөг байх ёстой.

Худалдан авах захиалгыг баталгаажуулсны дараа Хүлээн авсан баримт автоматаар үүсэх ба хүлээн авах баримт руу орон баталгаажуулна.

Агуулахын хөдөлгөөн үүснэ.

Бүрдэл барааны хувьд

Үйлдвэрлэл – Мастер өгөгдөл  –> Орц -> Гэрээ -> Гэрээт нийлүүлэгч

Гэрээт нийлүүлэгчийн барааны хувьд

Агуулах ->Бараа->Гэрээт нийлүүлэгч

Гэрээт нийлүүлэгчийн байршил гэдэг нь агуулахад бүтээгдэхүүн хадгалах гэрээт нийлүүлэгчийн байрлал юм.

Гэрээт нийлүүлэгчийг бүрэлдэхүүн хэсэгтэй нь нэгтгэх

Odoo-д гэрээт нийлүүлэгчийг удирдах 3 арга зам байдаг.

  • Гараар: Гэрээт нийлүүлэгчийг хамтрагчаар тодорхойлж хүргэлтийн захиалга үүсгээд, бүрдэл хэсгийг тодорхойлон илгээнэ.

  • Дахин захиалгын дүрэм: Гэрээт нийлүүлэгчдийг бүрэлдэхүүн хэсгүүдээр хангах. Дахин захиалах дүрмийг ажиллуулах үед бүтээгдэхүүний захиалга автоматаар бий болно.

  • Захиалгаар: Нэмэлт бүтээгдэхүүн захиалах бүрдээ гэрээт нийлүүлэгч компаниудад бүрэлдэхүүн хэсгүүдийг хүргэх.

Бүтээгдэхүүний мөчлөгийн менежмент (PLM) нь инженерийн өөрчлөлтийн захиалгатай (ECO) холбоотой ажилладаг. Инженерийн өөрчлөлтийн захиалга нь бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсэг, баримт бичиг эсвэл дамжлагын өөрчлөлтийг хэрэгжүүлэх үйл явц юм.  Энэхүү өөрчлөлтөд үйл ажиллагаа, ажлын заавар эсвэл техникийн тодорхойлолтууд орно.

Жишээлбэл: Хэрэв тухайн бүтээгдэхүүний одоо байгаа орц зах зээл дээр байхгүй бол орцыг шинэчлэх шаардлагатай болно. Энэ тохиолдолд ECO-г ашиглана.

Тохиргоо: Үйлдвэрлэл болон PLM модулийг суулгана.

PLM -н боломжит сонголтууд нь:

Тойм: Энэ талбараас инженерийн өөрчлөлтийн бүх захиалгын төрлүүд болон ECO бүрт болж буй өөрчлөлтийн тоо хэмжээг харах боломжтой.

Өөрчлөлтүүд: Энд инженерийн өөрчлөлтийн бүх захиалгыг канбан, жагсаалт, хуанли, пивот, график гэх мэт янз бүрийн форматаар харах боломжтой ба мөн бараа, түүний төлөв, үе шат дээр эсвэл компаниар нь бүлэглэн харж болно.

Мастер өгөгдөл: Бараа, орц, шугам болон дамжлага энэ хэсэгт багтана.

Тайлан: Бүх өөрчлөлтийн тайланд дүн шинжилгээ хийх.

Тохиргоо: Энэ хэсэгт өөрчлөлтийн үе шат, төрөл болон пайзууд үүсгэх боломжтой.

Өөрчлөлтийн үе шатууд үүсгэх: Захиалгын үе шатын нэрээ оруулан Хадгалах товч дарна.

Үүний дараа Өөрчлөлтүүд цэс рүү орон үүсгэсэн үе шатаа харах боломжтой.

Багана нэмэх дээр даран өөрчлөлтийн төрөлд өөр үе шатуудыг нэмж болно.

Өөрчлөлтийн явцыг хянах 4 үе шат үүсгэсэн байна. Үүнд:

Шинэ: Инженерийн өөрчлөлтийн шинэ захиалга бий болгох.

Явагдаж буй: Ажиллаж буй ECO.

Батлагдсан: Энэ үе шат нь холбогдох ажилтнуудад өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олгох үе шат юм. Үе шат дахь зөвшөөрлийг тухайн үе шатандаа тохируулна. Мөн ажилтнууд болон зөвшөөрлийн төрлийг нэмж оруулах боломжтой.

Үр дүн: Батлагдсан EСО-д энэ үе шатыг ашигладаг ба өөрчлөлтийн эцсийн шат гэж тэмдэглэх бөгөөд EСО өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хэрэглэнэ.

Инженерийн өөрчлөлтийн захиалгыг үүсгэх

Өөрчлөлтүүд – Үүсгэх товч даран үүсгэнэ.

Өөрчлөлтийн үе шатыг баруун дээд буланд байрлах хэсгээс харах боломжтой.

Богино хураангуй: Өөрчлөлтийн тухай товч тэмдэглэлийг оруулна.

Төрөл: Өөрчлөлтийн төрлийг сонгоно.

Дараахад хэрэглэх: Өөрчлөлтийг хаана хэрэглэх гэж буйгаагаа сонгоно.

Нөлөөлөл: Өөрчлөлтийг хэрэгжүүлэх хугацаа

Баримтууд: Тухайн өөрчлөлтэй холбоотой баримт бичгийг хавсаргах боломжтой.

 

Харилцагчдаа чанартай сайн бүтээгдэхүүнээр хангахын тулд Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэн тэргүүнд тавигдах шаардлагатай. Үүний тулд энэхүү модулийг ашиглах боломжтой ба бүтээгдэхүүнийг үе шат бүрт үнэлэх нь чухал.

Үүний тулд Чанарын модулийг суулгана.

Чанарын модуль нь анхны харагдацаараа дараах байдлаар харагдах ба хэрвээ компани чанар шалгах олон багтай бол нэг буюу түүнээс дээш чанарын баг үүсгэх боломжийг олгодог.

Тойм хэсгээс харахад чанарын баг бүрийн ерөнхий байдал, ажлын явцыг харах боломжтой.

Чанарын баг үүсгэхдээ Тохиргоо – Чанарын багууд цэс рүү орон Үүсгэх товч даран үүсгээд мэдээллээ оруулан Хадгалах товч дээр дарна.

Чанарын хяналтын цэг

Чанарын хяналтын цэгүүдийн дагуу хэрэглэгч бүтээгдэхүүнийг хэзээ, хэрхэн, юуг шалгахаа тодорхойлдог. Хяналтын цэгүүдийг тохируулахын тулд:

Чанар – Чанарын хяналт – Хяналтын оноонууд цэс рүү орно. Үүсгэх товч дээр даран Чанарын хяналтын цэгээ үүсгэнэ.

Хяналтын цэг үүсгэх хэлбэр нь дараах мэдээллийг агуулна. Үүнд:

Гарчиг: Хяналтын цэгийн гарчиг.

Бараа: Чанарыг шалгах шаардлагатай бүтээгдэхүүнийг сонгоно.

Барааны хувилбар: Бараа олон хувилбартай бол нэг хувилбарыг сонгоно.

Ажилбар: Чанар шалгах үйл ажиллагааны хугацаа /3 төрлийн ажилбар/

Хүлээн авах баримтууд: Барааг хүлээн авах үед

Хүргэлтийн захиалгууд: Барааг хүргэх үед

Үйлдвэрлэл: Үйлдвэрлэлийн үеийн чанарын шалгалт

Хэрвээ хэрэглэгч Групп компанитай бол компани тус бүрээр сонголт гарч ирнэ.

Хяналтын төрөл: Энэ талбар нь чанарын шалгалтын давтамжийг тодорхойлдог. Энэ хүрээнд гурван сонголт байна.

Бүх ажилбар: Үйл ажиллагаа бүрийн чанарыг шалгана.

Санамсаргүйгээр: Чанарыг санамсаргүйгээр шалгахаар тохируулж болно. Санамсаргүй байдлаар сонгоход өөр нэг хяналтын давтамжийг оруулна. Энэхүү хяналтын давтамжийг үндэслэн чанарын шалгалт хийх боломжтой.

Мөчлөгөөр: Чанарын шалгалтыг мөчлөгөөр хийж болно. Энд давтамжыг тохируулахад өдөр, долоо хоног, сар гэсэн сонголтоос сонгоно.

Төрөл: Сонгосон төрлийг үндэслэн чанарыг шалгана. Дөрвөн төрлийн сонголт байна.

Баг: Чанарын шалгалтын баг томилно.

Хариуцагч: Чанарын шалгалтыг хариуцах хэрэглэгчийг сонгоно.

Ажиллагаа:

Ширээний хослолыг хүргэх үед Чанарын шалгалт хийх тохиргоо хийсэн гэж үзье.

Харгалзах зүйлийн борлуулалтын захиалга үүсгэх:

Баруун дээд буланд байрлах Хүргэлт -н товч дээр дарна. Хүргэлтийн үе шатанд Чанар шалгах товчийг харах ба чанар шалгах бол түүн дээр дарна.

Барааны нэр, зааврыг агуулсан цонх гарч ирэх бөгөөд Баталгаажуулах товч дарна.

Чанар – Чанарын хяналт – Чанар шалгалтууд цэс рүү орно. Үүсгэх товч дээр даран Чанарын шалгалтаа үүсгэнэ.

Бараа нь эвдэрч, алдаа гарсан бол түүнийг Амжилтгүй товч дээр даран тэмдэглэнэ.

Үүний дараа Чанарын анхааруулга товчийг идэвхжүүлнэ.

Хэрэв бараа нь цувралын дугаартай бол тэдгээрийг Цуврал дээрээ тохируулна. Хэрэглэгч чанарын асуудлыг илүү ойлгомжтой болгохын тулд нэмэлт мэдээлэл оруулах боломжтой.

  • Үндсэн шалтгаан: Чанарын асуудал гарах болсон шалтгаан.
  • Чухал байдал: Чанарын анхааруулгыг чухал байдлаар нь эрэмбэлэн харуулах ба эхлээд өндөр ач холбогдол бүхий анхааруулгыг харуулна.
  • Тэмдэглэл: Чанарын талаархи аливаа тайлбарыг дурдана.
  • Чанарын дүгнэлт: Залруулах ажиллагааны дагуу чанарын асуудлыг засах үйл ажиллагааг тохируулна.
  • Мастерын дүгнэлт: Энэхүү арга хэмжээ нь чанарын асуудлын төрлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

Эдгээр тэмдэглэл болон дүгнэлт нь Чанарын анхааруулга дээр харагдах ба чанарын баг эдгээр тэмдэглэл болон тайлбар дээр үндэслэн арга хэмжээ авах боломжтой.

Үүсгэсэн чанарын анхааруулгыг чанарын баг тус бүрээр нь тойм хэсгээс харах боломжтой.

Чанарын анхааруулга нь шийдвэрлэсэн төлөвт шилжихэд Чанарын анхааруулгыг тойм хэсгээс шууд хасагдана.

Тэмдэглэл: Чанарын анхааруулга нь Чанарын багт шууд мэдэгддэг ба худалдан авалтын захиалгын хувьд баруун дээд буланд байрлах Чанар Шалгах ухаалаг товчлуур улаан болж хувирна.

Чанарын тайлан

Чанар – Тайлан цэс рүү орон Чанарын шалгалтууд болон анхааруулгууд гэсэн 2 төрлийн тайлан авах боломжтой.

Чанарын шалгалтууд

 

 

Бараа үйлдвэрлэх явцад барааны гүйцэтгэлийг /performance/ батлах/хангах нь үйлдвэрлэлийн хэлтсийн үндсэн үүрэг юм. Барааны чанарыг үйлдвэрлэлийн үе шат бүрт баталгаажуулах хэрэгтэй бөгөөд үүгээрээ чанартай, өндөр гүйцэтгэлтэй бүтээгдэхүүн бий болгоно. Үүнийг баталгаажуулахын тулд Арчилгаа модулийг ашиглана. Энэхүү модулийг ашиглан бүтээгдэхүүний арчилгааг 2 аргаар хийж болно.

  • Урьдчилан сануулах – Урьдчилан сануулах засвар үйлчилгээ нь богино хугацаанд гарах магадлалыг бууруулах зорилгоор тоног төхөөрөмжид тогтмол хийдэг дэмжлэг юм. Тоног төхөөрөмж ажиллаж байх үед хийгддэг үйлчилгээ юм.
  • Засвар – Засварын үйлчилгээ нь ашиглалтын явцад тоног төхөөрөмж гэмтэх үед засварлах ажил юм.

Тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх гол зорилго нь сул зогсолтыг багасгаж, үйлдвэрлэлийн процессыг илүү найдвартай ажиллах боломжийг олгодог бөгөөд тоног төхөөрөмжид тогтмол хугацаанд үйлчилгээ үзүүлэх нь аливаа эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж эрсдлийг бууруулах арга зам юм.

Эхлээд, Арчилгаа-ны модулийг суулгана.

Захиалж авах тоног төхөөрөмжийн захиалгаа Арчилгаа – Тоногууд – Машин багажууд цэс рүү орон Үүсгэх товч даран үүсгэнэ.

Тоногийн нэр: Тоног төхөөрөмжийн нэр.

Тоногийн ангилал: Тоногийн ангилалыг шинээр үүсгэхэд дараах цонх руу шилжинэ. Ангилалын нэр хариуцагчаа оруулан Хадгалах товч дарна.

Эсвэл Арчилгаа – Тохиргоо – Тоногийн ангилалууд цэс рүү орон шинээр үүсгэж болно.

Үүсгэх товч даран шинэ тоногийн ангилал үүсгэж болно.

Хэрэглэгч: Тоног төхөөрөмж эзэмшдэг ажилтан.

Ажилтан: Тоног төхөөрөмжийг ашигладаг ажилтанг сонгоно.

Арчилгааны баг: Арчилгааны багийг сонгох эсвэл шинээр үүсгэж болно. Үүсгэхдээ тухайн арчилгааны баг сонголтын дор байрлах үүсгэх болон засварлах дээр даран шууд үүсгэж болох ба дараах цонх руу шилжинэ. Багийн нэр болон холбогдох гишүүдийг оруулан Хадгалах товч дарна.

Эсвэл Арчилгаа – Тохиргоо – Арчилгааны багууд цэс рүү орон шинээр үүсгэж болно.

Техникч: Тоног төхөөрөмжийг гүйцэтгэж байгаа техникч.

Байрлалд ашиглагдана: Тоног төхөөрөмж ашигладаг байршил.

Дамжлага: Тоног төхөөрөмжийн ажлын дамжлагыг нэмж оруулах боломжтой.

Барааны мэдээлэл таб дор

Тоног төхөөрөмжтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг оруулах боломжтой.

Энд тоног төхөөрөмжийн нийлүүлэгч, нийлүүлэгчийн дугаар, загвар, серийн дугаар, огноо, барааны өртөг болон баталгаат хугацааны мэдээлэл байна. 

Арчилгаа таб дор

Арчилгаатай холбоотой мэдээллийг харах боломжтой.

Урьдчилан сэргийлэх арчилгааны давтамж: Энэ давтамжийг өдрөөр тохируулж болно.

Дараагийн сэргийлэх арчилгаа: Урьдчилан сэргийлэх засварыг тохируулсны дараа дараагийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг үндэслэн автоматаар тохируулаж болно. Эхний тохиолдолд хүчин төгөлдөр болох өдрийг үндэслэн тооцоолно.

Алдаа хоорондын таамагласан дундаж хугацаа: Энэ давтамжийг өдрөөр тохируулж болно.

Алдаа хоорондын дундаж хугацаа (MTBF): Арчилгааны ажилд үндэслэн тооцоолно.

Багцаалсан дараагийн алдаа: Хамгийн сүүлийн алдааны огноо + MTBF

Хамгийн сүүлийн алдаа: Хамгийн сүүлд гарсан алдааны огноо автоматаар шинэчлэгдэнэ.

Засах дундаж хугацаа (MTTR): Засвар үйлчилгээ ба засвар хоорондох хоногийн дундаж хугацаа. Хэрэв засвар үйлчилгээ 5-р сарын 2-нд эхэлсэн бол тоног төхөөрөмж 5-р сарын 3-нд засвар хийгдсэн гэсэн үг. Энэ тохиолдолд засварын дундаж хугацаа 1 өдөр болно.

Арчилгааны үе шат

Арчилгааны хүсэлтийн үе шатыг үүсгэхдээ нэмэх тэмдэг дээр даран үүсгэнэ.

Эсвэл Арчилгаа – Тохиргоо – Арчилгааны шатууд цэс рүү орон үүсгэж болно.

Арчилгааны хүсэлтүүд үүсгэх

Арчилгаа – Арчилгаа – Арчилгааны хүсэлтүүд -Үүсгэх товч дээр даран үүсгэнэ.

Тухайн хүсэлт ямар үе шатанд явж байгааг баруун дээд буланд байрлах мэдээллээс харж болно.

Шинээр хүсэлт үүсгэх хэлбэр нь дараах талбаруудтай байна.

Гарчиг: Засвар үйлчилгээ хийх хүсэлтийг нэр.

Үүсгэсэн: Засвар үйлчилгээ хийх хүсэлт гаргасан ажилтан.

Компани: Засвар үйлчилгээ хийх хүсэлт гаргасан компани.

Тоног: Засвар үйлчилгээ хийх тоног төхөөрөмжийг сонгоно.

Хүсэлтийн огноо:  Засвар үйлчилгээ хийхийг хүссэн огноо.

Арчилгааны төрөл: 2 төрөл байдаг.

Үйлдвэрлэлийн захиалга: Үйлдвэрлэлийн захиалгын явцад тоног төхөөрөмжийн эвдрэл гарсан тохиолдолд тухайн үйлдвэрлэлийн захиалгыг сонгох боломжтой.

Баг: Засвар үйлчилгээний багийг сонгоно.

Хариуцагч: Засвар үйлчилгээний хүсэлтийг хариуцах хүн.

Товлосон огноо: Засвар үйлчилгээний баг засвар үйлчилгээг төлөвлөсөн огноо. Энэ нь хүсэлтийн огнооноос нэг их ялгаатай байх ёсгүй.

Хугацаа: Засвар үйлчилгээний үргэлжлэх хугацаа.

Урьтамж: Засвар үйлчилгээний хүсэлтэд урьтамжийг тохируулж болно.

Тэмдэглэл: Засвар үйлчилгээний хүсэлтийг цаглабараас үүсгэх боломжтой. Үүний тулд

Арчилгаа – Арчилгаа – Арчилгааны цаглабар цэс рүү орон засвар хийх огноогоо сонгон дарахад дараах цонх гарч ирнэ.

Хураангуй талбарт мэдээллээ оруулан засах товч дарна. Ингэснээр засвар үйлчилгээний хүсэлт үүсгэх шинэ маягт руу шилжинэ.

Арчилгааны төрөл: Засварын хүсэлт

Арчилгааны засвар үйлчилгээний ажил явагдаж эхлэхэд тухайн үйлчилгээний төлөв Явагдаж буй төлөвт шилжинэ. Хэрвээ уг засвар үйлчилгээ Засагдсан эсвэл Гологдсон төлөвт шилжвэл Хаагдах огноо автоматаар нэмэгдэнэ. Түүнчлэн тоног төхөөрөмжийн Алдаа хоорондын таамагласан дундаж хугацаа өөрчлөгдөнө.

Арчилгааны төрөл: Урьдчилан сануулах хүсэлт

Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хүсэлтийг хадгалахад Дараагийн сэргийлэх арчилгааны өдөр тоногийн Арчилгааны хүсэлт дээр автоматаар бий болно. Арчилгааны хүсэлт үүсгэхдээ арчилгааны төрлөө Урьдчилан сануулах гэсэн сонголтыг сонгон үүсгэнэ.

Урьдчилан сэргийлэх арчилгаа-г шийдвэрлэгдсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх арчилгааны давтамж дээр үндэслэн дараагийн урьдчилан сэргийлэх хугацааг автоматаар тооцоолно.

Мөн үйлдвэрлэлийн захиалгаас арчилгааны хүсэлт үүсгэх боломжтой. Үүний тулд Үйлдвэрлэлийн модуль Гүйлгээнүүд – Үйлдвэрлэлийн захиалга цэс рүү очин Явагдаж буй захиалга руу орно. Тухайн үйлдвэрлэлийн захиалгаас Арчилгааны хүсэлт үүсгэхдээ зүүн гар талд байрлах  цэсэн дээр дарахад дараах нэмэлт цонх гарч ирнэ. Энэ цонхноос тухайн үйлдвэрлэлтэй холбоотой хүсэлтүүдийг үүсгэх боломжтой.

Арчилгааны хүсэлт дээр дарахад хүсэлтийн цонх гарч ирнэ.

Дамжлагууд

Арчилгааны модулийн хүрээнд үйлдвэрлэлийн тодорхой процесст зориулагдсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх дамжлагуудыг үүсгэж болно.

Тохиргоо:

Арчилгаа – Тоногууд – Дамжлага – Үүсгэх товч дарна.

Тоног табын дор тоног төхөөрөмжийн дамжлагыг нэмж болно.

Тайлан

Хэрэглэгч нь Арчилгаа – Тайлангууд -Арчилгааны хүсэлтүүд цэс рүү орон арчилгаа хийсэн тоног төхөөрөмжийн тайланг авах боломжтой.

Арчилгааны тайланг бүлэглэж харах мөн хүсэлтийн тайланг bar chart, line chart, pie chart-аар харах боломжтой.

 

 

 

Засварын модуль нь эцсийн хэрэглэгчид гэмтэлтэй бараа нийлүүлсэн тохиолдолд таны хийсэн эсвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг засах боломжийг олгоно.

Засварын захиалга үүсгэх

Засвар хийх бүтээгдэхүүний мэдээлэл / жишээлбэл, засварлах бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний тоо хэмжээ, цувралын дугаар, харилцагч, Засварын дараа эсвэл өмнө нэхэмжлэх ёстой эсэх, нэхэмжлэхийн арга, шаардлагатай эд анги гэх мэт. . оруулах/ -ээ оруулан Хадгалах товч дарна.

Эцсийн хэрэглэгч рүү засвар үйлчилгээний төлбөрийн талаарх үнийн саналыг илгээх боломжтой ба үнийн санал батлагдсан тохиолдолд Засварыг батлах товч даран баталгаажуулна.

Засварыг мөн цуцлах боломжтой.