CRM ба Борлуулалтын модуль

Хэрэглэгчийн харилцааны менежмент буюу CRM ба борлуулалтын менежмент нь таны бизнесийн ахиц дэвшилд хүргэх салшгүй хэсэг юм. Танай байгууллагын санал болгож буй бараа, үйлчилгээ чанартай байхаас гадна  хэрэглэгчийн үйлчилгээний сэтгэл ханамж, цаг тухайд нь хүргэлт хийх, төлбөр төлөлт гээд л бүх зүйл нь эмх цэгцтэй, дэс дараалалтай байх ёстой. Odoo CRM ба Sales модулиуд нь үр ашигтай, зохион байгуулалттай, энгийн интерфэйстэйгээс гадна бүх ажлыг энгийн ажил болгон бууруулж, бага ажил, цаг хэмнэх боломжийг танд олгох болно.

CRM модуль

CRM модульд та олж авсан боломжуудаа үүсгэх боломжтой. Шинэ боломжийг бий болгохоос өмнө харилцагчийн дэлгэрэнгүй мэдээллийн бүртгэл хийсэн байх шаардлагатай. Үүний  тулд;

CRM > Борлуулалт > Захиалагчид > Үүсгэх товч дарна.

Дээрх цонхонд харилцагчийн мэдээллийг оруулан “Хадгалах” дарна. 

CRM > Сэжим > Сэжим > Үүсгэх товч дарна.

Шаардлагатай мэдээллийг оруулан “Хадгалах” дээр дарна.

Эсвэл та “Боломж руу хөрвүүлэх” товч дээр дарж борлуулалтын баг болон худалдан авагчаа тохируулах замаар шууд шинэ боломжийг үүсгэх боломжтой ба  үүссэн боломжийг шинэ боломж болгон хувиргах эсвэл одоо байгаатай нь нэгтгэх сонголтууд байдаг.

Зүүн дээд буланд байгаа “Үүсгэх” товчийг дарж шинэ боломжийг үүсгэх бөгөөд үүсгэсэн боломжоо багана хооронд шууд дамжуулах боломжтой. Мөн Odoo нь өмнөх борлуулалтын өгөгдөлд дүн шинжилгээ хийж одоогийн борлуулалтын хувь хэмжээг автоматаар урьдчилан таамаглах боломжийг бий болгоно.

Боломжуудыг янз бүрийн шатанд эрэмбэлж та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шат нэмэх боломжтой. Үе шатуудыг хурааж, дахин байрлуулж болохоос гадна боломжуудаа нэгээс нөгөө рүү чирэн байршуулж болно.

Хэрэв та боломжоо алдсан бол Odoo CRM дээр “Амжилтгүй болсон шалтгаанууд”-ыг сонгож, алдагдсан гэж тэмдэглэл бичиж болно. “Амжилтгүй болсон шалтгаанууд” –г үүсгэхийн тулд: CRM> Тохиргоо>Амжилтгүй болсон шалтгаанууд> Үүсгэх товч дарна. 

Борлуулалтын баг үүсгэхийн тулд CRM> Тохиргоо> Борлуулалтын багууд> Үүсгэх товч дарна. Тэнд та багийн ахлагч, багийн гишүүдийг томилж, борлуулалтын багийг бий болгож болно.

Борлуулалтын модуль

Odoo борлуулалтын модулийн тусламжтайгаар үнийн санал үүсгэхээс нэхэмжлэх  хүртэлх борлуулалтын бүрэн процессыг ямар ч хүндрэлгүйгээр хийх боломжтой. Odoo-ийн нэгдсэн платформын тусламжтайгаар өөр өөр модулиуд хоорондоо холбогддог бөгөөд Odoo-ийн CRM болон Борлуулалтын модулиуд нь хоорондоо уялдаа холбоотой ажилладаг ба ижил төстэй зүйл олон байдаг.

Борлуулалтын үнийн саналыг CRM болон Борлуулалтын модулийн аль алинаар нь үүсгэх боломжтой.

Борлуулалт> Захиалга> Үнийн санал> Үүсгэх товч дарна.

Шаардлагатай мэдээллийг оруулан бүтээгдэхүүний хуваарилалтыг хийнэ. Мөн захиалгын мөрүүд хэсэг дээр бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэгжийн үнэ, татвар, хөнгөлөлт гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг оруулах ба хөнгөлөлт үзүүлэх, үнийн жагсаалтыг идэвхжүүлж болно.

Борлуулалт> Тохиргоо> Тохиргоо цэс рүү орно.

“Үнэ тооцоолол” хэсгийн доор “Хөнгөлөлт”  ба “Үнийн хүснэгт” гэсэн сонголтыг сонгоно.

Үнийн хүснэгтийн сонголтыг идэвхжүүлснээр та захиалсан тоо хэмжээ, хэрэглэгчийн ач холбогдол, борлуулалтын хугацаа, хөнгөлөлт гэх мэт хүчин зүйлээс хамаарч аливаа бүтээгдэхүүний олон төрлийн үнийг тогтоож болно.

Холбогдох бүх мэдээллийг оруулсны дараа “Хадгалах” дээр дарахад үнийн саналыг захиалагч руу илгээхэд бэлэн болно. Эдгээр бүх өөрчлөлтүүд нь Нягтлан бодох бүртгэл ба агуулахын модулиудад тусгах бөгөөд ингэснээр модуль тус бүрд нь өгөгдөл оруулах шаардлагагүй болно. Борлуулалтыг баталгаажуулсны дараа та Борлуулалт эсвэл CRM- модулиас харилцагч руу нэхэмжлэл илгээж болно.

Борлуулалтын тайланг харах:

Борлуулалт> Тайлагнах> Борлуулалт цэс рүү орно.

Эндээс та борлуулалтандаа дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөх мөн олон бүлэглэлт ба олон сонголт бүхий шүүлтүүрийг ашиглан хайлт хийх боломжтой. Үүнтэй адил ‘Тайлан’ цэс нь CRM модуль дээр байдаг.

Бусад модулиудтай нэгдсэн байдал

Нэхэмжлэл

Санхүү

Агуулах