Зөвшөөрөл хүсэх

Зөвшөөрөл хүсэх модуль нь Odoo 13 хувилбарын шинэ модуль юм. Энэхүү модулийг ажилтанд менежерээс зөвшөөрөл авах шаардлагатай хүсэлтүүд, тэдгээрийг өөрчлөх мөн ажилчдаар дамжуулан илгээсэн бүх төрлийн хүсэлтийг батлах, удирдах зорилготой юм.

*Зөвшөөрлүүд модулиа сонгон суулгаарай.

Зөвшөөрлүүд модуль руу ороход дараах байдалтай харагдах ба зөвшөөрөх хүсэлтийн жагсаалтыг харуулна.

Дараах зөвшөөрлийн төрлүүдийг идэвхжүүлэх боломжтой.

  1. Бизнес аялал
  2. Зээлэх хүсэлт
  3. Ерөнхий зөвшөөрөл хүсэх
  4. Гэрээ батлах хүсэлт
  5. Төлбөрийн хүсэлт
  6. Авто машины түрээсийн хүсэлт
  7. Ажлын байрны лавлагаа
  8. Хангамжийн нөөцийн хүсэлт
  9. Тест хийх хүсэлт

Зөвшөөрлийн төрлийг тохируулахын тулд,

Зөвшөөрлүүд – Тохиргоо – Зөвшөөрлийн төрлүүд цэс руу орно.

Шинээр зөвшөөрөл хүсэх төрөл үүсгэх бол ҮҮСГЭХ товч дарж талбаруудыг бүрэн бөглөн ХАДГАЛАХ дарна.

Нэр  – > Зөвшөөрлийн төрөл

Тайлбар – > Зөвшөөрөлтэй холбоотой нэмэлт тайлбар бичих талбар

Талбарууд – > Шаардлагатай холбогдох бичиг баримтыг чагтлахs

Зөвшөөрөгчид – > Уг зөвшөөрлийг батлах хүний нэр болон тоог оруулах

Шинээр зөвшөөрлийн хүсэлтийг үүсгэхийн тулд

Зөвшөөрлүүд – Миний зөвшөөрлүүд – Шинэ хүсэлт цэс рүү орно.

> Зөвшөөрөх зүйл – Зөвшөөрлийн нэр

> Хүсэлт гаргач– Ажилтны нэр

> Ангилал – Зөвшөөрлийн төрөл

> Мөчлөг – Зөвшөөрлийн төрлийн эхлэх ба дуусах хугацаа

> Байрлал – Дэлгэрэнгүй хаяг

> Тайлбар – тухайн зөвшөөрлийн холбоотой нэмэлт тайлбар

Талбаруудыг бөглөсний дараа хүсэлтээ  илгээх бөгөөд хүсэлт батлах хүн нь хүсэлтийг зөвшөөрөх, татгалзах, цуцлах эсэхийг шийдэх болно.

Зөвшөөрөл хүлээж бүй хүсэлтүүдийн жагсаалтыг Зөвшөөрлүүд –Удирдлага –Хянах зөвшөөрлүүд цэс рүү орон харна.

Зөвшөөрлүүд – Удирдлага – Бүх зөвшөөрлүүд цэс рүү орон нийт хүсэлтийн жагсаалтыг харах боломжтой.