Ур чадварын менежмент

Ажилчид бол аливаа байгууллагын салшгүй нэг хэсэг юм. Өмнө нь ажилтан сонгон шалгаруулах, ажил үүргээ хуваарилахдаа компаниуд зөвхөн ажилтны анкетыг авдаг байсан бол Odoo Employee модулиар ажилтны өмнөх туршлага, боловсрол, мэргэжил, ур чадвар, хариуцаж байсан төсөл гэх мэт мэдээллийг удирдах боломжтой болж байгаа юм.

Ур чадварын менежментийн модуль нь “Ажилтны”модульд нэмэлт цэс болон ордог. Ажилтны модульд мөн нэмэлтээр ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, цалингийн бүтэц, хөдөлмөрийн гэрээг оруулах боломжтой болно.

Чадварын менежмент модулийг сонгон суулгана.

Ур чадварын менежментийн модулийг суулгасны дараа нэмэлт функцууд нь “Ажилтан” модуль дээр харагдах болно.

Ажилтан модуль руу ороод Ажилтнууд – Үүсгэх товч дарна. 

Дараах цонх гарч ирэх бөгөөд талбаруудыг бөглөн хадгална.

Доод талбарт байрлах танилцуулга, ажлын мэдээлэл, хувийн мэдээлэл хэсэгт ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл оруулах боломжтой.

Танилцуулга буюу Resume үүсгэхдээ “Create New Entry” дээр дарж  танилцуулгаа оруулах боломжтой бөгөөд мэдээллээ оруулсны дараа “Хадгалаад & Хаах” дарна.

Үүний адилаар та ажилчдын туршлага, тэдний хэрэгжүүлсэн төсөл, хобби гэх мэт зүйлийг нэмж оруулах боломжтой. Мэдээллээ оруулсны дараа дараах байдлаар харагдах болно.

Ажилтны ур чадварын мэдээллийг оруулахдаа “Create a New Entry” товч дээр даран мэдээллээ оруулна.

Ажилтнууд – Ажилтнууд цэс рүү ороход зүүн талд байрлах хяналтын самбар нь ажилтныг аль салбар нэгжид харьяалагддаг, тухайн алба нэгж хичнээн ажилтантай гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг харуулдаг болно.

Ажилтнууд – Ажилчдын Лавлах цэс рүү орон ажилтны ур чадвар, албан тушаал, алба нэгж, компани гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээр ажилтанг шүүж харах боломжтой.