Түрээс

Түрээсийн модулийг ашиглаж эхлэхээсээ өмнө Бараа цэс рүү орон түрээслэх бүтээгдэхүүн үйлчилгээг харах боломжтой.

Түрээс – Бараа

Түрээслэхэд бэлэн байгаа бүтээгдэхүүнүүдээс гадна бусад бүтээгдэхүүнийг түрээслэх бол “Үүсгэх” товчийг дарж, доор өгөгдсөн цонхонд мэдээллээ оруулна.

Таб бүрийн доор бүтээгдэхүүний мэдээллийг оруулж тухайн барааг түрээслэх бол “Түрээслэх боломжтой” гэсэн сонголтыг идэвхжүүлээрэй.

Түрээсийн захиалга

Борлуулалтын захиалгын нэгэн адил бүтээгдэхүүнийг түрээслэх бол Түрээсийн захиалгыг үүсгэнэ. Энэхүү захиалга нь  үйлчлүүлэгч, бүтээгдэхүүн, түрээсийн хувь, түрээсийн хугацаа гэх мэт мэдээллийг агуулсан байдаг. Түрээсийн захиалгыг үүсгэсний дараа түрээслэх үйл явцыг хадгалж баталгаажуулна. Үйлчлүүлэгч түрээслэсэн бүтээгдэхүүний хугацаа дуусан барааг буцаан олгох үед түрээсийн захиалгаас нэхэмжлэх үүсгэх боломжтой болно.

Түрээс – Захиалгууд – Захиалгууд руу орно.

Түрээсийн захиалга үүсгэх товч дарахад дараах цонх гарч ирнэ.

  • Үйлчлүүлэгч –Харилцагчийн нэр
  • Нэхэмжлэхийн хаяг: Харилцагчийн хаяг
  • Хүргэлтийн хаяг:  Хүргэлт хийх хаяг
  • Дуусах хугацаа: Түрээслэсэн барааны буцаан олгох хугацаа
  • Төлбөрийн нөхцөл: Өөрсдийн үйлчилгээнд тохирсон төлбөрийн нөхцөл үүсгэн сонголтоор оруулах боломжтой.
  • Захиалгын мөр – Бараа нэмэх даран Түрээслэх бүтээгдэхүүнийг сонгоно. Бүтээгдэхүүн сонгосны дараа Бүтээгдэхүүн түрээслэх цонх гарч ирэх бөгөөд түрээсийн хугацаа өдрийг  оруулах боломжтой. Өдрийг тохируулсны дараа НЭМЭХ товчийг дарахад түрээсийн цонх руу буцна.

Бүх мэдээллээ оруулсны дараа хадгалж  “Имэйл илгээх” товчийг дарснаар үйлчлүүлэгч рүү үнийн санал илгээгдэх болно. Үүний дараа борлуулалтын захиалга үүсч үйлчлүүлэгч PickUP товч даран түрээсийн бараагаа баталгаажуулан үйлчилгээгээ идэвхжүүлнэ.

Хэрэв үйлчлүүлэгч хугацаандаа бараагаа буцаан өгсөн бол “Return” товчийг даран баталгаажуулан үүний дараа төлбөрийн нэхэмжлэхийг үйлчлүүлэгч рүү илгээнэ.

Хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэлт төлбөрийг автоматаар тооцох боломжтой.

Хуваарь

Хуваариа харахын тулд;

Түрээс – Тов цэс рүү орно.

Ганта зураглалаар түрээсийн хуваарийг харах боломжтой бөгөөд үнийн санал, баталгаат захиалга, хугацаа хэтэрсэн түрээсийн үйлчилгээ, өнөөдөр хийх зүйлийн жагсаалт гэх мэт зүйлсийг шүүлтүүр хийн харах боломжтой.

Тайлан

Тайланг харахын тулд;

Түрээс – Тайлан цэс рүү орно.

Энэхүү цэснээс системчилсэн тайланг харах боломжтой бөгөөд бизнесийнхээ үйл явцыг ойлгоход үргэлж танд туслах болно.