Сошиал Маркетинг

Сошиал маркетинг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл дамжуулах, мөн чатаар шууд харилцагч байгууллагуудтайгаа холбоо тогтоох зорилготой юм.

Сошиал маркетинг модулиа суулгахад:

  • .Аппууд – Сошиал маркетинг гэж дамжаад модулийг суулгаарай.

Сошиал маркетинг цэс рүү ороход дараах байдалтай харагдах ба “ADD A STREAM” болон “NEW POST”гэсэн  2 сонголтыг харна.

Энэхүү модулийг эхлүүлэхийн тулд олон нийтийн сүлжээн дэх хаягаа холбох хэрэгтэй. Үүний тулд бид “ADD A STREAM” товчлуур дээр дарна.

Сошиал маркетинг-тай холбохын тулд аль нэг сошиал хуудсаа сонгон холбож болно.

Холболт хийсний дараа таны холбосон сошиал хуудас автоматаар гарч ирэх бөгөөд та харагдах байдлыг хүссэнээрээ өөрчилж болно. Мөн таны холбосон хуудас бүрийн статистик тоон мэдээллийг харах боломжтой.

Агуулга нийтлэх

Агуулга нийтлэх эсвэл хэрэглэгчдэд мэдээлэл хүргэхээр бол  Сошиал маркетинг –Бичлэгүүд руу орон ҮҮСГЭХ дарна.

Бичлэгүүд цэс рүү орон нийтлэлийн агуулгаа оруулах боломжтой бөгөөд шаардлагатай бол зураг нэмж оруулж болно. “Хэзээ” талбарт тухайн нийтлэлийг илгээх хугацааг гараар тохируулж болно.

“Push Notification” –г сонговол нэмэлтээр тохиргоо хийх “Web Notification Options’талбар гарч ирнэ.

Аянууд цэс рүү орвол таны сошиал хуудсуудад нийтэлж байсан контентийн мэдээллийг харуулна.

Контентуудаа үүсгэн  “Sent Social Post” товчийг даран сошиал хуудсуудаараа мэдээллээ шууд нийтлэх боломжтой.

Бид сошиал хуудсуудаараа зочлох хүмүүсийг хянах боломжтой бөгөөд тэдэнтэй шуудангаар холбоо барьж, мэдэгдэл, мессеж, шууд чат гэх мэтээр дамжуулж холбоо барих боломжтой.