ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Odoo ERP нь функциональ нь баялаг, олон талт чанараараа алдартай. ERP нь жижиг эсвэл том аж ахуйн нэгж байхаас үл хамааран аливаа бизнесийн хэрэгцээнд нийцсэн олон сонирхолтой, онцлог боломжуудыг гаргаж өгдөг.

Засварын удирдлага модуль нь Odoo-н олон мянган модулиудын нэг бөгөөд бүтээгдэхүүн сэлбэг хэрэгслийн эвдэрсэн, гэмтсэн бүтээгдэхүүн, эд хөрөнгийг засах мөн дахин төлөвлөх ажлыг удирдана.

Модул дээр засварын хүсэлтийг баталгаажуулсны дараа бүтээгдэхүүний засварлах үе шатыг хянах боломжтой болно.Мөн засвартай холбоотой бүрэн мэдээллийг олж авах боломжтой.

Хэрхэн гүйцэтгэхийг харцгаая:

  • Эхлээд Засварын модулийг суулгана.
  • Аппууд – Засвар гэж дамжаад модулийг суулгаарай.

Засварын модуль суулгаснаар бүтээгдэхүүн эсвэл хөрөнгөд ямар нэгэн эвдрэл гарсан тохиолдолд засварын захиалгын хүсэлт үүсгэх боломжтой болно.

Засварын захиалганд бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, серийн дугаар гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг нэмж оруулах боломжтой ба засварын захиалганд үйлчлүүлэгч, хүргэх хаяг, бүтээгдэхүүний байршлыг тохируулах боломжтой. Мөн баталгаат хугацаа дуусах мэдээллийг оруулж болно.

Засварын захиалга дээр засварт ашигласан бүтээгдэхүүнийг нэмэх, хасах боломжтой. Жишээлбэл, гэмтэлтэй/асуудалтай/ бүтээгдэхүүнийг авч үзье. Энд эвдэрсэн ширээний дээд хэсгийг амархан арилгаж, эвдэрсэн хэсгийг шинээр сольж, шинэ ширээний тавцанг байрлуулж болно.

Төрөл : Энэ хэсэгт бүтээгдэхүүнийн нэмэгдэх хасагдах үйлдлийг зааж өгөх боломжтой.

Бараа : Нэмэх, хасах бүтээгдэхүүнийг сонгоно.

Тодорхойлолт : Сонгосон бүтээгдэхүүний тодорхойлолт.

Цуврал&Серийн дугаар : Дугаарууд нь бүтээгдэхүүнийг танихад ашиглагдах ба Цувралын дугаарыг тухайн бүтээгдэхүүний багцын тодорхой хэсгийг тодорхойлоход ашигладаг бол серийн дугаар нь бүтээгдэхүүн бүрийг тодорхойлдог.

Тоо : Бүтээгдэхүүний тоо ширхэг.

Нэгж үнэ : Бүтээгдэхүүний худалдах үнэ.

Татварууд : Бүтээгдэхүүний татварыг тодорхойлно.

Дэд дүн : Сонгосон бүтээгдэхүүний үнийн нийт дүнг харуулна.

Засварын модулийг ашиглахдаа дараах нэхэмжлэлийн аргуудыг ашиглана:

  • Нэхэмжлэл үгүй
  • Засварын өмнө
  • Засварын дараа
  • Нэхэмжлэл үгүй : Баталгаат үйлчилгээ эсвэл үнэгүй үйлчилгээ дагалддаг бүтээгдэхүүний хувьд нэхэмжлэлийн аргаас уг сонголтыг хийнэ.

Энэ сонголт нь дараах байдлаар харагдана.

Захиалга батлагдсаны дараа засварын ажил эхэлнэ.

Бүтээгдэхүүнийг засварласны дараа нөөцийн хөдөлгөөн “нэмэлт мэдээлэл” талбарт тэмдэглэгдэнэ. Мөн засагдсан эсэх мэдээлэл нь  автоматаар сонгогдоно.

Засварын өмнө:  Нэхэмжлэх арга дээр засварын өмнө арга нь дараах байдлаар хийгдэнэ.

Засварын захиалга батлагдсаны дараа нэхэмжлэгдэнэ.

Нэхэмжлэхийг үүсгэсний дараа нэмэлт мэдээллийн таб дээр шалгагдсан нэхэмжлэлийг харах боломжтой болно.

Засварын дараа:  Засварын дараа нэхэмжлэх нь дараах байдлаар хийгдэнэ.

Эхлээд нэхэмжлэхийн аргыг “Засварын дараа” гэсэн сонголтыг хийнэ. Үүний дараа нэхэмжлэх хаягийг сонгож, сонгосон хэрэглэгчдийн үнийн жагсаалтыг сонгоод  засварын захиалгыг баталгаажуулах боломжтой.

Баталгаажуулсны дараа “Засварыг эхлүүлэх” алхамруу шилжинэ. Мөн засварын захиалгын төлөв нь батлагдсан болж өөрчлөгдөнө.

Бүтээгдэхүүн засвар хийгдэж байх үед засварын төлөв нь “засагдаж буй” байна. Засвар дууссаны дараа засварыг төгсгөх товч дээр дараарай.

Эцсийн засварын захиалга дууссаны дараа нэхэмжлэх үүсгэж хянаад батлана. Нэхэмжлэх дээрээс төлбөрийн бүртгэлийг хийсний дараа нэхэмжлэх төлөгдсөн төлөвтэй болно.

Засварын захиалга дээр “Ажилбарууд” таб дээр зарим бүтээгдэхүүн нэмж оруулах боломжтой.

Засварын үйлчилгээний төлбөрийг энэ ажиллагаанд нэмж болно. Нийт үнийг нэхэмжлэх хэлбэрээр тооцно.

Засварын модуль нь дээрхи дарааллаар ажиллана.