ИМЭЙЛ МАРКЕТИНГ

Имэйл маркетинг гэдэг нь имэйл ашиглан өөрийн харилцагч болон харилцагч болохыг хүсэж буй хүмүүс рүү зар сурталчилгаа илгээх үйлдэл юм. Энэ нь шинэ худалдан авагчдыг ятгахад тусалдаг бөгөөд одоогийн үйлчлүүлэгчдэд гуравдагч этгээдийн зар сурталчилгааг хуваалцах эсвэл бусад тохиолдолд шууд худалдан авалт хийхэд хүргэх зорилготой.

Имэйл маркетинг цэс рүү ороход дараах байдалтай харагдах ба нийт илгээсэн имэйлүүд болон тэдгээрийг статикийг багцлаад харуулдаг.

Шинээр имэйл илгээхдээ Үүсгэх товч дээр дарна.

Гарчиг: Имэйлийн нэр

> Хүлээн авагчид:

            > Доорх хэд хэдэн сонголт байна.

                        1. Мэйлийн жагсаалт

                        2. Борлуулах захиалга

                        3. Сэжим/Боломж

                        4.Холбох хаяг

Хүлээн авагчид талбарт “Мэйлийн жагсаалт”-ыг сонговол таны Имэйл маркетинг модуль дотор үүсгээд хадгалсан жагсаалтаас сонгох сонголт гарч ирнэ.

Хүлээн авагчид талбарт “Борлуулах захиалга”-ыг сонговол Борлуулалтын захилгаар манайхаас бараа авч байсан харилцагчдаас шүүлтүүр ашиглан сонгож илгээх боломж нээгдэнэ.

3. Хүлээн авагчид талбарт “Сэжим/ Боломж”-ыг сонговол CRM Модуль дээр сэжим болж бүртгэгдсэн харилцагчдын имэйлийг сонгож илгээнэ. Мөн шүүлтүүр ашиглаж болно.

4. Хүлээн авагчид дээр холбох хаягийг сонговол ирп системд бүртгэгдсэн нийт харилцагчаас шүүж сонгон имэйл илгээх боломж бүрдэнэ.

Имэйлийн гарчиг болон хүлээн авагчидаа сонгосоны дараа имэйлийн үндсэн хэсгийг тохируулна. Систем дээр байдаг бэлэн загваруудаас ашиглаж болохоос гадна өөрөө бүтээж болно.

Имэйлээ бэлдэж дууссан бол хадгалаад ОДОО ИЛГЭЭХ дээр дараад шууд илгээж болно. Эсвэл ТОВ дээр даран илгээх огноо, цагаа оруулаад хадгалахад таны оруулсан өдөр автоматаар илгээгдэх болно.

Имэйл илгээсний дараа хэдэн хувь нь амжилттай хүрэв, хэдэн хэрэглэгч нээж үзэв, холбоос дээр хэдэн хувь нь дарав гэх мэт мэдээллийг систем тооцоолж харуулж чаддагаараа давуу талтай.

Бид имэйл явуулах мэйл жагсаалт үүсгэж болно. Эхлээд Имэйл маркетинг- Мэйл жагсаалт- Мэйл жагсаалт руу ороод өөрийн хүссэн байдлаар нийт имэйл хаягуудыг бүлэглэх жагсаалт үүсгэнэ.

Үүний дараа Имэйл маркетинг- Мэйл жагсаалт- Mailing list contacts цэс рүү орон хэрэглэгчдийн имэйл хаягийг бүртгэх ба бүртгэхдээ пайз болон өмнөх үүсгэсэн аль нэг мэйл жагсаалтаа оруулах боломжтой.