Төслийн менежмент

Төслийн менежмент нь канбан харагдац бүхий менежментийн систем бөгөөд бидний хэрэгжүүлж буй төслүүдийн тойм мэдээллийг харуулах боломжийг олгодог цаг хэмнэх хэрэгсэл юм. Мөн хэн ямар дээр ажиллаж байгаа, төслийн явц ямар үе шаттай явж байгааг харах боломжтой.

Төслийн менежментийн модуль руу ороход ​​хяналтын самбар харагдах ба компанид ямар ямар төслүүд одоогоор явагдаж байгаа талаарх мэдээллийг танд өгнө. Эндээс төслийн бүх тоймыг харахаас гадна  төсөл бүрийн доор байх даалгавруудыг харах боломжтой.

Даалгаврууд товч дээр даран тухайн төсөлд харьяалагдах даалгавруудыг харна.

Төслийн хүрээнд хийгдэж буй янз бүрийн даалгавар, тэдгээрийг аль шатанд явж байгааг  харахыг хүсвэл Тойм дээр даран харна. Тойм дээр дарахад дараах цонх гарч ирнэ.

Эндээс та төслийн бүртгэгдсэн цаг, даалгавар, цагийн хуудас, худалдан авалтын захиалга үүсгэх гэх мэт мэдээллийг авах болно. Хэрэв та төслийн шинэ нэхэмжлэх үүсгэхийг хүсвэл Нэхэмжлэл үүсгэх товчийг дарна.

Үүсгэх товч дээр даран шинэ төсөл үүсгэнэ.

Үүсгэх товч дарснаар доорх цонх гарч ирэх бөгөөд төслийн нэрээ оруулан 3 сонголтуудаас нэгийг нь сонгоно.  

Цагийн хуудас: төсөл дээр цагийн хуудсыг идэвхжүүлэх

Billing: Төслөөс нэхэмжлэх үүсгэх боломжтой.

Recurring tasks:

Даалгаврын үе шат

Сонголтоо хийсний дараа үүсгэх товч дарахад доорх цонх гарч ирнэ.

Нэмэх тэмдэг дээр даран шаардлагатай хэмжээгээрээ даалгавруудын үе шатаа нэмэх боломжтой.

Үүсгэх товч даран даалгаврын гарчиг, даалгавар хариуцагч болон бусад талбаруудад мэдээллээ оруулан үүсгэнэ.

Мөн Засах товч дээр дарж үүсгэсэн даалгавраа засах боломжтой.

Даалгавар үүсгэх үндсэн хуудас гарч ирэх бөгөөд шаардлагатай бол даалгаврын гарчгийг өөрчилж,  хэн нэгнийг даалгаварт томилж болно, мөн тухайн даалгаврын харьяалагдах төслийг өөрчилж болно. Хэрвээ олон төслүүд дээр олон баг ажиллаж байвал тухайн төслүүдийг өөр багт шилжүүлэх боломжтой байдаг.

Үүний тулд та төслийн хуудаснаас хуваарилах ёстой даалгаварын төслийн нэрийг өөрчлөн шилжүүлэхээс гадна төслийн дуусах хугацааг оруулж Пайз хэсэгт төслийг хайхад хялбар үгийг оруулж болно.

Цагийн хуудас талбарт уг төсөлд нийт хэдэн цаг төлөвлөснөө урьдчилан оруулах мөн төсөл дуусахад хэдэн цаг зарцуулснаа Мөр нэмэх дээр даран оруулна.

Тайлбар хэсэгт тухайн төсөлтэй холбоотой нэмэлт мэдээллүүдийг оруулан Хадгалах дарна.

Өнгөний цэг ба одны дүрс нь өөрчлөгддөг тэмдэглэгээ ба та ямар даалгаврыг анхаарч үзэх хэрэгтэйг, ямар даалгаврыг хянах, уг даалгавар ямар шатанд яваа зэргийг таних зорилгоор уг тэмдэглэгээг ашиглаж болно. Даалгаврын өнгөө солихын тулд өнгөний айкон дээр даран солино.

Цагны айкон дээр дарахад даалгавартай хамаарал бүхий төлөвлөгдсөн ажлууд харагдах бөгөөд та шинээр ажил хуваарилан оруулах боломжтой юм. 

Төлөвлөгдсөн ажлуудаа оруулсны дараа цагны айконы өнгө солигдож идэвхтэй болсон харагдана.

Даалгаврын үе шатыг дахин хуваарилах

Даалгаврын канбан харагдацаас харахад даалгаварт хэдэн ч үе шат нэмж болох бөгөөд баганыг хүссэн байрлал руу чирэн үе шатыг өөрчилж болно. Мөн уг даалгаврын тохиргоо айкон дээр даран үе шатыг эвхэх, засах, устгах, арвивлах үйлдлүүдийг хийж болно.

Ажилтны даалгаврыг хянах болон төлөвлөх

Төслийн модулийг ашиглан ажилчдын даалгаврыг төлөвлөх нь энгийн бөгөөд илүү хялбар байдаг. Үүний тулд Тохиргоо – Тохиргоо цэс рүү орон Цагийн менежмент талбарын Төлөвлөлт болон Цагийн хуудас тохиргоог идэвхжүүлнэ.  

Ажилтан цагийн хуудсанд ажилласан цагаа оруулахад төлөвлөсөн цаг нь автоматаар шинэчлэгдэнэ.

Мөн төслийн канбан харагдацаас харахад илүү өндөр ач холбогдолтой ажлуудын жагсаалтыг харах боломжтой. Эрэмбэлэхийн тулд даалгаврын зүүн доод талд байгаа Од дээр дарахад та даалгавраа эрэмбэлэх боломжтой болно. Тэмдэглэгдээгүй даалгаврын хувьд хугацааг нь үндэслэн ангилдаг. Тэмдэглэл: Хугацаа дууссан даалгаврын огноо улаан өнгөөр ​​гарч ирнэ.

Даалгавар бүрийн явцыг жагсаалтаас харах

Менежерүүд даалгаврын жагсаалтыг харах замаар бүх ажилчдын даалгаварт зарцуулсан цагийг нийтэд нь харах боломжтой.

Хуанли дээр дарахад тухайн сард төлөвлөгдсөн бүх ажлуудыг нэгэн зэрэг харах боломжтой.

Пивот харагдац

Төсөл – Тохиргоо – Тохиргоо цэс рүү очин Даалгаврын менежмент талбарын доор байрлах Дэд даалгавруудыг сонгон идэвхжүүлээд Хадгалах дарна.

Тохиргоо хийсний дараа Даалгаврууд цэс рүү орон Үндсэн даалгавраа сонгоно. Үндсэн даалгаврын баруун дээд буланд байрлах Дэд даалгавар цонх дээр дарна.

Дэд даалгавар хэсэг дээр дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд дэд даалгаврын нэр болон бусад холбогдох талбаруудын мэдээллийг оруулан Хадгалах товч дарна.

 

Төслийн менежментийн модулийн тусламжтайгаар ажилтны тухайн төсөл болон даалгаварт зарцуулсан цаг хугацааг хялбархан бүртгэх боломжтой. Энэ нь төслийн талаарх тайланг гаргах мөн харилцагч руу шууд нэхэмжлэл бичихэд туслах болно.

Тохиргоо

Төслүүдэд зарцуулсан цаг хугацааг бүртгэхийн тулд Төсөл -Тохиргоо -Тохиргоо – Цагийн менежмент талбарын дор байрлах Цагийн хуудас-ыг сонгон идэвхжүүлээд Хадгалах товч дарна.

Төслийн менежментийн модуль дээр нэхэмжлэл бичих 3 арга байдаг.

  1. Захиалсан тоо хэмжээ
  2. Даалгаварт бүртгэгдсэн цагийн хуудсууд
  3. Захиалгын тоо ширхэгийг гараар оруулах

Уг тохиргоог хийхийн тулд Борлуулалт -Бараа цэс рүү орон үйлчилгээ төрөлтэй бараа үүсгэнэ. Мөн барааны ангилалаа зөв сонгох нь маш чухал.

Борлуулалт табын дор байрлах сонголтуудаас сонгон хадгална. 

Төсөл бүр нэгээс дээш даалгаваруудтай байх бөгөөд тэдгээр даалгавруудыг нь өөр өөр ажилтан гүйцэтгэх боломжтой. Тиймээс ажилтан бүрийн цагийн хуудасны зарцуулалт болон өртөг өөр өөр байна. Цагийн хуудасны өртөг гэдэг нь ажилтанд тухайн төслийн нэг цагт ногдох үйлчилгээний өртөг юм. Цагийн хуудсанд үндэслэсэн нэхэмжлэх үүсгэх боломжтой ба энэ нь төсөл дээр ажилтан яг хэдэн цаг зарцуулсыг нэхэмжлэхэд тусална.

Бүтээгдэхүүний Борлуулалт таб доорх тохиргоо хийсний дараа Төсөл модулийн Тохиргоо – Төслүүд цэс рүү орно. Тэндээс нийт үүсгэсэн төслүүдийн хариуцагч болон холбогдох мэдээллийн хамт харах боломжтой.

Дараа нь борлуулалтын захиалга үүсгэх төслөө нээнэ. Үүсгэх товч дарахад доорх цонх гарч ирэх ба Тохиргоо табын дор цагийн хуудас, цагийн хуудасны тоолуур болон биллэблэ -г сонгон идэвхжүүлнэ. 

Нэхэмжлэх табын дороос үнэ тооцооны төрлийг сонгох боломжтой. 2 төрлийн үнэ тооцоолол тооцоо байдаг:

  • Ажилтны хувь / тухайн ажилтны цагийн хуудасны өртөгт үндэслэн нэхэмжлэх үүсгэх/
  • Төслийн хувь / өртөг нь төслийн тогтмол өртөгтэй тэнцүү байхад нэхэмжлэх үүсгэх/

Бүх мэдээллийг оруулсны дараа Хадгалах товч дарна.

Тухайн төсөл дээрх бүх тохиргоонуудыг хийсний дараа Борлуулалтын захиалга үүсгэх товч даран борлуулалтын захиалгаа үүсгэнэ.

Борлуулалтын захиалга үүсгэх товч дарснаар доорх цонх гарч ирэх ба Нэхэмжлэх бараагаа сонгон үүсгэнэ.

Компанийн хувьд төсөл тус бүрийн ашиг орлогыг мэдэх нь нэн чухал юм. Төслийн үр ашгийг хялбархан харах боломжтой. 

Төслийн тойм хэсэгт дарахад төслийн одоогийн ашгийн төлөвийг харуулна.

Төслийн ашигийг 3 элемент дээр үндэслэн тооцдог.

  • Нэхэмжилсэн: Төсөл нь борлуулалтын захиалгатай бөгөөд нэхэмжлэхийн бодлого нь захиалсан тоо хэмжээ дээр үндэслэсэн бол бүрэн нэхэмжилнэ эсвэл нэхэмжилсэн бодлого нь даалгаврын цагийн хуудсанд үндэслэсэн бол хэсэгчлэн нэхэмжлэл үүсгэж болно.
  • Нэхэмжлэх: Төсөл нь борлуулалтын захиалгатай бөгөөд тухайн үйлчилгээ харилцагчид хүрэхэд цагийн хуудас нь ажилтантай хамт шинэчлэгддэг. Гэхдээ нэхэмжлэхгүй.
  • Цагийн хуудасны өртөг: Цагийн хуудасны өртөг = Хүргэгдсэн тоо хэмжээ * Ажилчдын цагийн хуудасны өртөг. Цагийн хуудасны өртөг нь тухайн компаний төсөлд зарцуулсан нийт дүн юм.

Ашигийн тооцоолол:

Нийт = Нэхэмжилсэн + Нэхэмжлэх – Цаг хуудасны өртөг

Аналитик дансыг төслийн ашигт ашиглах

Аналитик данс ашиглан төслийг шинжлэх боломжтой. Шинэ төсөл үүсгэхэд төслийн нэртэй адил аналитик данс үүсгэдэг. Төслийн дэлгэрэнгүй тайлан авахын тулд Санхүү – Тохиргоо – Удирдлага – Шинжилгээний бичилт цэс рүү орно.

Нууцлал нь төслийн менежментийн гол баримтлах хүчин зүйл юм. Нууцлалын тохиргоог шийдвэрлэх нь хялбар бөгөөд энэ нь өөр өөр шинж чанартай байдаг. Odoo-д гурван төрлийн нууцлалын шинж чанарууд байдаг бөгөөд эдгээр нь доорх байдлаар байна.

Харагдац:

  • Уригдсан ажилтнуудад: “Уригдсан ажилчид” гэсэн сонголтыг сонгосноор холбогдох төсөл даавгаврын нууцлалын өөрчлөлт болон зөвхөн төслийн дагагч болох дотоод хэрэглэгчид харах боломжтой болно.
  • Бүх ажилчдад: Энэ сонголтыг сонгосноор нууцлал өөрчлөгдөж төсөл, холбогдох даалгавар, асуудлыг бүх ажилчид үзэх боломжтой болно.
  • Портал хэрэглэгчид болон бүх ажилчдад: Энэ сонголтыг хийсний дараа портал хэрэглэгчийг дагагчаар нэмж болно. Төсөл, холбогдох даалгаварууд болон асуудлыг бүх ажилчид харах боломжтой болно.