Борлуулалт болон Нэхэмжлэх

Бүтээгдэхүүн

Бизнес бүр хамгийн багадаа нэг бүтээгдэхүүнээр тодорхойлогддог. Бүтээгдэхүүн гэж юу вэ? Бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн хүсэл, эрэлт хэрэгцээг хангахуйц зах зээлд санал болгож болох ямар ч хэлбэрээр байж болно. Жижиглэнгийн худалдаанд бүтээгдэхүүнийг нөөц гэж нэрлэдэг бол үйлдвэрлэлд бүтээгдэхүүнийг түүхий эд болгон худалдаж авдаг ба барааг эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр борлуулдаг.

ERP програмчлалын эхэн үеэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар тодорхой даалгавар орсон байдаг. Бүтээгдэхүүний бүх өгөгдлийг илүү сайн удирдах хүрээнд авч үздэг.  Оdоо нь гайхалтай бүтээгдэхүүний менежментийн хэсэгтэй. Үүнийг ашиглан үйлчлүүлэгч бүтээгдэхүүний зураг, нэр, төрөл, худалдан авалт болон нөөцийн байдал, нягтлан бодох бүртгэлийн бүх нарийвчилсан бүртгэл зэргийг тодорхойлж чадна.

ERP-гийн програмчлал нь бүтээгдэхүүнийг дахин захиалах дүрэм, бүтээгдэхүүний орц найрлага, үйлдвэрлэхэд бэлэн болсон бараа бүтээгдэхүүн, борлуулалттай холбоотой хүсэлтүүд, худалдан авах захиалга гэх мэт зүйлсийг хадгалдаг.  Мөн хэрэглэгч нь бүтээгдэхүүний янз бүрийн дүрслэлийг тохируулах боломжтой.

Борлуулалтын модулийн  Бараа цэс рүү ороход  таны хэрэгцээнд зориулж хэд хэдэн зүйлийг харж болно. Бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрт тохирсон шинэ бараа үүсгэх боломжтой.

Шинэ бараа үүсгэхийн тулд Борлуулалт – Бараа- Үүсгэх цэс рүү орно.

Үүсгэх товчийг дармагц бүтээгдэхүүний талаархи шинэ цонх руу нээгдэх бөгөөд Засах товчлуур дээр дарж бүтээгдэхүүн болон түүний онцлог шинж чанарууд, шаардлагатай бүх мэдээллийг оруулж болно.

Бараа үүсгэхэд дараах цонх гарч ирнэ.

  • Барааны нэр: Тухайн бүтээгдэхүүнийг илтгэх мөн дэлгэцэн дээр  харагдах нэр
  • Борлуулж болох: Харагдаж буй барааны жагсаалтаас уг барааг борлуулах боломжгүй бол Борлуулж болох сонголтыг сонгохгүй. Ерөнхийдөө дотоод хэрэгцээнд эсвэл түүхий эд материал үүсгэх тохиолдолд хэрэглэнэ.
  • Барааны төрөл: Барааны төрөл нь Ерөнхий Мэдээлэл талбарын анхны сонголт бөгөөд бараа нь 3 төрөлтэй байдаг.

  • Үйлчилгээ: Үйлчилгээ гэдэг нь материаллаг бус бүтээгдэхүүнийг хэлнэ. Танай компани үйлчлүүлэгчдэдээ ямар нэгэн төрлийн үйлчилгээ үзүүлэх үед энэ төрлийн бүтээгдэхүүнийг үүсгэж болно. Тиймээс  энэ бараа нь янз бүрийн барааны үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд агуулахдаа үйлчилгээний нөөц гэж хадгалан авах боломжгүй юм.  Гэхдээ Odoo нь энэхүү барааг Үйлчилгээ төрөлтэй бараа гэж үздэг.
  • Хангамжийн: Хэрэглэгч бараа материалын үлдэгдлийг агуулахдаа удирдах шаардлагагүй (гар дээр бэлэн байхгүй эсвэл урьдчилан тооцоолох боломжгүй), гэхдээ ханган нийлүүлэгчээс бараа материалаа хүлээн аван захиалагчид хүлээлгэн өгөх боломжтой бараа юм. Энэ нь голдуу байгууллагын ажилчдад зориулсан дотоод зардал, хангамж төрөлтэй бараанууд байна. 
  • Нөөцлөх бараа: Бараа материалыг агуулахад удирдан зохион байгуулах төлөвтэй бараа юм. Энэхүү бараа нь агуулахын удирдлагад хэрэглэгддэг бөгөөд системийн тодорхой дүрмийн дагуу агуулахын барааг нөхөн дүүргэх нь их бага хэмжээгээр автоматжуулсан байдаг. Та Нөөцлөх бараан дээр системийн агуулахын Дахин захиалах дүрмээр агуулахынхаа үлдэгдлийн хамгийн бага түвшинг хялбараар хянах боломжтой бөгөөд ингэснээ р агуулах дахь тухайн бараа үлдэгдэлгүй байх боломжгүй юм.Хэрвээ та Дахин захиалгын дүрмээ тохируулаагүй бол систем  барааны үлдэгдэл хангалтгүй тохиолдолд анхааруулах захиаг танд харуулах болно.
  • Барааны ангилал: Хэрэглэгч бүтээгдэхүүнийг тодорхой ангиллаар зохион байгуулж болно.

  • Дотоод сурвалжOdoo ихэнх тохиолдолд бүтээгдэхүүний мэдээллийг харуулахдаа Бүтээгдэхүүний тайлбарыг болон нэрний талбарыг ашигладаг. Компаниуд бараагаа кодлох системтэй байх нь маш түгээмэл юм. Дотоод сурвалжын талбар нь тухайн бүтээгдэхүүний өөр код эсвэл дугаарыг оруулахад ашигладаг.
  • Баркод: Ялангуяа бүтээгдэхүүний тоо хэмжээ ихсэхэд хүн алдаа гаргах нь элбэг байдаг. Odoo-д бүтээгдэхүүн хүлээн авах эсвэл хүргэх явцад бүтээгдэхүүний бар кодыг сканнердах замаар бүтээгдэхүүний тоо хэмжээг ухаалагаар, амар хялбараар  нэмж / шинэчлэх хэрэгтэй.
  • Борлуулах үнэ: Бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид зарж борлуулах үнэ.
  • Захиалагчийн татвар: Бүтээгдэхүүн борлуулахдаа ашигладаг үндсэн татваруудын нэг. Odoo-гийн татварын үндсэн зарчим нь маш уян хатан бөгөөд олон төрлийн татварыг дэмждэг: НӨАТ, нийслэлийн татвар, улсын татвар, ААНОАТ, суутган гэх мэт. Ихэнх улс орнуудын хувьд таны тохируулсан дансны төлөвлөгөөг тухайн улсын гол татваруудтай автоматаар урьдчилан тохируулдаг.

БорлуулалтБарааБараа -Борлуулалт-ын таб дор

  • Нэхэмжлэх: Нэхэмжлэх бодлого: Захиалсан тоо хэмжээ: Үйлчлүүлэгчийн хэрэглэх нэхэмжлэхийн тоо хэмжээ.Хүргэсэн тоо хэмжээ: Үйлчлүүлэгчид хүргүүлсэн нэхэмжлэхийн тоо хэмжээ.
  • Имэйл загвар: Нэхэмжлэхийг баталгаажуулсны дараа бүтээгдэхүүний тодорхой мэдээллийг харилцагчийн имэйл хаяг руу илгээх.
  • Сонголтууд: Нэмэж санал болгох бараа: Үйлчлүүлэгч бараагаа “Сагсанд” оруулах бүрт нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгодог.
  • Борлуулалтын тодорхойлолт: Харилцагчтайгаа харилцах бүтээгдэхүүний талаарх тайлбар. Энэхүү тодорхойлолтыг борлуулалтын захиалга, хүргэлтийн захиалга, хэрэглэгчийн нэхэмжлэх/ зээлийн тэмдэглэл бүрт хуулбарлан хэрэглэж болно.

Борлуулалт – Бараа – Бараа -Онлайн худалдааны таб дор

  • Ангилалууд Дурьдсан бүтээгдэхүүнийг онлайн худалдааны  төрөл тус бүрт гаргах боломжтой.
  • Орлох бараа: Үйлчлүүлэгчдэд өөр хувилбар санал болгох (ятгах стратеги).Эдгээр бараанууд нь бүтээгдэхүүний хуудсан дээр харагдах болно. 
  • Дагалдах бараа: Худалдан авагч төлбөрөө хийхээсээ өмнө сагсаа шалгаж үзэхэд дагалдах бараа гарч ирдэг.
  • Барааны нэмэлт зураг: Бүтээгдэхүүнтэй холбоотой нэмэлт мэдэллийг оруулах боломжтой.

Борлуулалт – Бараа – Бараа – Борлуулалтын цэг таб дор

  • ПОС дээр ашиглагдах: Хэрэв та энэ бүтээгдэхүүнийг POS дээр харуулахыг хүсвэл сонгоно уу.

Борлуулалт – Бараа – Бараа – Худалдан авалтын таб дор

  • Дахин захиалах:
    Нөөц хангалтын түр байр: Худалдан авалтын ноорог захиалга үүсгэх– Бүтээгдэхүүнийхээ тохиргоонд үндэслэн систем нь худалдан авах ноорог захиалгыг үүсгэнэ. Тендерийн сонгон шалгаруулалт бий болгох-Худалдан авалтын модулийг суулган энэхүү сонголтыг сонговол систем тендерийн сонгон шалгаруулалтын ноорог үүсгэх болно.
  • Нийлүүлэгчийн нэхэмжлэх: Нийлүүлэгчийн татвар- Бүтээгдэхүүн худалдан авахад ашигладаг үндсэн татвар.
  • Хяналтын бодлого: Захиалсан тоонд үндэслэх-Захиалсан тоонд үндэслэх хяналтын баримт бичиг үүсэх Хүлээн авсан тоонд үндэслэх– Хүлээн авсан тоонд үндэслэх хяналтын баримт бичиг үүсэх
  • Худалдан авалтын тэмдэглэл: Энэхүү тэмдэглэлийг худалдан авах захиалгад нэмж оруулж болно.

Борлуулалт – Бараа – Бараа – Агуулах таб дор

  • ДэмжлэгүүдСуулгасан модулаас хамааран энэ нь бүтээгдэхүүний маршрутыг тодорхойлох боломжийг танд олгоно. /худалдаж авах, үйлдвэрлэх, нөхөн дүүргэлт гэх мэт/
  • СавлагааНэг төрлийн барааг олон төрлөөр савлах

Борлуулалт – Бараа – Бараа -Санхүү таб дор

  • Орлогын данс: Бүтээгдэхүүний ангилалаас үндсэн утгыг авахын тулд энэ талбарыг хоосон орхино.
  • Зардлын данс: Бүтээгдэхүүний ангилалаас үндсэн утгыг авахын тулд энэ талбарыг хоосон орхино. Автомат үнэлгээний арга бүхий англо-саксоны нягтлан бодох бүртгэлийг тохируулсан бол бүтээгдэхүүний ангиллын зардлын дансыг ашиглана.

Бүтээгдэхүүний хувилбарууд нь барааны өнгө, хэлбэр, мөн олон төрлийн хувилбарыг хэрэглэдаг. Энэ нь бүтээгдэхүүний бүтэц (бүр төрлийн хувилбар) болон өөрчлөлтийн түвшинтэй (тодорхой шинж чанаруулал) харьцах боломжийг олгоно.

Жишээлбэл: Нэгэн байгууллагын зардаг цамцны дагалдах зүйлийг дурьдвал:

Поло цамц Хэмжээнүүд: S, M, L, XL, XXL Өнгөнүүд: Цэнхэр, улаан, цагаан, хар Поло цамцны загварын хувьд бүтэц нь Поло S хэмжээтэй (цэнхэр, улаан, цагаан, хар) өнгөтэй хувилбар, Поло M хэмжээтэй (цэнхэр, улаан, цагаан, хар) өнгөтэй хувилбар г.м.

Хэрвээ та Шинж чанарууд товч дээр дарвал дараах цонх гарч ирнэ.

Шинээр үүсгэх бол Үүсгэх товч дарна эсвэл импортлон оруулах боломжтой.

  • Харагдах хэлбэр: The display type used in the product configurator.
  • Variants Creation Mode /Хувилбар үүсгэх горим/:
  • Хурдан: Бүтээгдэхүүн дээр шинж чанар болон түүний утгыг нэмэнгүүт бүх боломжит хувилбаруудыг үүсгэдэг.
  • Динамикаар: Борлуулалтын захиалгад харгалзах шинж чанар, утгыг нэмж оруулсан тохиолдолын хувилбар бүрийг үүсгэдэг.
  • Хэзээ ч үгүй: Шинэ чанар хэзээ ч бий болгодоггүй.
  • Тэмдэглэл: Шинж чанарыг нэг бүтээгдэхүүнд ашигласны дараа хувилбар үүсгэх горимыг өөрчлөх боломжгүй.

Odoo-ийн дор жагсаасан сонголтоос хэрэглэгчээ сонгох эсвэл шинэ үйлчлүүлэгч бий болгох боломжтой.

Шинэ хэрэглэгч үүсгэх

Шинэ хэрэглэгч үүсгэхдээ Борлуулалт – Захиалгууд – Захиалагчид цэс рүү орон үүсгэнэ. Дараах цонх гарч ирэх бөгөөд Хувь хүн эсвэл Компани гэсэн сонголт байна.

Шинэ хэрэглэгчийн овог нэр, хаяг, утасны дугаар, мэйл хаягь вебсайт, хэлний мэдлэг гэх холбогдох мэдээллийг бүрэн бөглөн тохиргоо хийнэ.

Борлуулалт – Захиалгууд – Захиалагчид -Борлуулалт болон Худалдан авалт таб дор

  • Борлуулагч:Борлуулалт хариуцсан дотоод хэрэглэгч
  • Хүргэх арга:Худалдан авалтын захиалгад хэрэглэгддэг хүргэх үндсэн арга
  • Төлбөрийн нөхцөл: Энэ төлбөрийн нөхцөлийг борлуулалтын захиалга болон хэрэглэгчийн нэхэмжлэх ашиглахын оронд хэрэглэнэ.
  • Үнийн хүснэгт: Энэхүү үнийн хүснэгтийг одоогийн хамтрагч руу борлуулах зорилгоор ашиглана.
  • Зураасан код: ПОС-оос бүтээгдэхүүн таних зорилгоор ашиглана.
  • Санхүүгийн мэдээлэл: Санхүүгийн мэдээлэл нь энэхүү системд ашигласан татвар/дансыг тодорхойлно.

Борлуулалт – Захиалгууд – Захиалагчид – Санхүү таб дор

  • Банк: The name of the bank, where the customer holds the account.
  • Дансны дугаар: Хэрэглэгчийн бүртгэлтэй дансны дугаар
  • Авлагын данс: Харилцагчийн авлагын данс
  • Өглөгийн дансХарилцагчийн өглөгийн данс

Дансны дэлгэрэнгүйг харах: Харилцагчийн данстай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл оруулах боломжтой юм.

Борлуулалтын үнийн санал нь худалдан авагчид тухайн үнийн саналд шаардагдах зардлыг багтаасан мэдээлэл байна.

Борлуулалт – Захиалууд – Үнийн саналууд гэсэн сонголтыг сонгоно.

Борлуулалт – Захиалгууд – Үнийн саналууд цэс рүү орон Үүсгэх товч дарангуут дараах цонх гарч ирнэ.

Хэрэглэгч болон бүтээгдэхүүнийг оруулна. Эдгээр нь үнийн санал дээр оруулах хамгийн чухал мэдээлэл юм. Хэрэглэгч – Үнийн санал илгээх хувь хүн болон албан байгууллага, Бүтээгдэхүүн-таны борлуулах гэж буй бараа.

Үнийн саналын хуудасны Үйлчлүүлэгч хэсгээс хэрэглэгчээ сонгох боломжтой.

Захиалгын мөр – Бараа нэмэх хэсэг дээр даран бараагаа хайн оруулна. Шаардлагатай тоо хэмжээ болон хөнгөлөлтийн хувиа заавал оруулаарай.

Та энд үнийн саналын загвар, үнийн жагсаалт, төлбөрийн нөхцөл, хүргэлт, купон ба урамшуулал, нөхцөл, журмыг нэмж оруулах боломжтой.

Үнийн саналын загвар

Үнийн саналын загварыг ашиглан хурдан үнийн санал үүсгэх.

Хэрэв та ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн санал ойр ойрхон хийх төлөвтэй бол Odoo -гийн үнийн саналын загварын формат ашиглан цаг заваа хэмнэх боломжтой ба  хэдхэн хоромын дотор үнийн санал илгээж болно.

Энэ функцийг ашиглахын тулд Борлуулалт -Тохиргоо -Тохиргоо руу орж Үнийн саналын загварыг идэвхжүүлнэ.

Эхний загвараа үүсгэцгээе.

Үүний тулд Борлуулалт – Тохиргоо – Тохиргоо – Үнийн саналын загвар гэсэн хэсгээс Үндсэн загвар цэсийг дарна. Үүний дараа дараах цонх харагдана.

Үнийн саналын загварыг нэрлэсний дараа та бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн санал авах хугацаа дуусах хугацааг сонгоно.

Хэрэв та Борлуулалтын тохиргоонд Хөнгөлөлтийг идэвхжүүлсэн бол та борлуулалтын захиалгын мөр дээр хөнгөлөлт оруулах боломжтой болно. Бүтээгдэхүүний тохиргоонд суурь үнэ оруулдаг бөгөөд энэ үнийн өөрчлөх боломжтой байдаг.

Үнийн санал авах эцсийн хугацааг тэмдэгдэх

Үнийн саналыг илгээсний дараа дуусах огноо эсвэл эцсийн хугацааг заавал тэмдэглэх шаардлагатай. Энэхүү дадал нь хэрэглэгч саналыг ямар ч эргэлзээгүйгээр зурахад туслах болно. 

Дуусах огноо/ эцсийн хугацааг тохируулах

Үнийн санал эсвэл борлуулалтын захиалга тус бүр дээр Дуусах огноог оруулж болно.

Загваруудад дуусах огноо/эцсийн хугацааг хэрэглэх

Үнийн саналын загварт дуусах огноо эсвэл эцсийн хугацааг тохируулж болно. Загварыг үнийн санал болгон ашиглах бүрт тухайн хугацааг ашиглана.

Хэрэглэгч талд доорх байдлаар харагдах болно.

Үнийн саналын загварыг засах

Үнийн саналын загварыг засах боломжтой.

Note: Эдгээр бүтээгдэхүүнийг агуулсан үнийн саналын бүх загвар нь нэгэн жигд байх ёстой.

Үнийн саналын загварыг ашиглах

Үнийн саналыг үүсгэхдээ хүссэн загвараа сонгоход л хангалттай. Загварт орсон бүх бүтээгдэхүүнүүд таны үнийн саналд нэмэгдэх болно.

Баталгаажуулах процессыг загвар дотроо тохируулж болно. Тоон гарын үсэг эсвэл онлайн төлбөрөөр дамжуулан.

Үнийн санал дээр тохируулах боломжтой бөгөөд үнийн санал бүр дээр өөрчлөлт оруулж болно.

Үнийн хүснэгт

Үнийн хүснэгт нь борлуулагдаж буй бүтээгдэхүүний үнийн жагсаалт бөгөөд нэг бараанд олон үнэ тохируулах юм. Үнийн хүснэгтийн онцлогийг ашигласнаар тухайн компанийн хэрэгцээнээс хамаарч тодорхой гүйлгээ эсвэл хэрэглэгч / борлуулагчийн бүтээгдэхүүний үнийг хялбархан удирдах (хянах / өөрчлөх) боломжтой.

Үнийн хүснэгтийг удирдахын тулд БорлуулалтТохиргооТохиргоо цэс рүү орж, Үнэ тооцоолол хэсгийн Нэг бүтээгдэхүүний олон үнэ гэсэн сонголтыг хийн хадгална.

Оdoo-д 2 төрлийн үнийн хүснэгт байна.

  • Нэг бүтээгдэхүүний олон үнэ (e.g. харилцагчийн сегмент, валют) Энэ сонголт нь хэрэглэгчийн сегментэд үнийн жагсаалт үүсгэх эсвэл өөр валютаар өөр үнийн жагсаалтыг тохируулахад хэрэглэгдэнэ.
  • Үнийн тооцоолол (хөнгөлөлт, ашгийн хувь, эргэлт): Энэ сонголт нь үнийн өөрчлөлтийн дүрмийг тохируулах боломжтой байдаг. Өөрчлөлтийн тооцоо нь хэрэглэгчийн тогтоосон хамгийн бага ба хамгийн дээд хязгаарт тохируулан хөнгөлөлт үзүүлэн тооцдог. Мөн, Odoo нь ханш хөрвүүлэх эсвэл хоёулангийхан нь үржвэрт ойртуулах боломжийг олгодог. 

Нэг бүтээгдэхүүний олон үнэ -Үнийн хүснэгт

Борлуулалт – Тохиргоо – Тохиргоо цэс рүү орж, Үнэ тооцоолол хэсгийн Нэг бүтээгдэхүүний олон үнэ сонгоно.

Үүсгэх товчийг дарж шинэ үнийн хүснэгт үүсгэнэ.

Компанийн үнийн дүрмийг оруулах бөгөөд Мөр нэмэх дээр даран бараануудаа оруулна.

Бүтээгдэхүүний хувилбарууд, хамгийн бага тоо хэмжээ, бүтээгдэхүүний үнэ, мөн эхлэх огноо, дуусах огноо зэргийг нэмж оруулж болно

Тохиргооны хэсэг – Танд өөр сонголтууд гарч ирэх болно.

  • Хөнгөлөлтийн бодлого
  1. Хөнгөлөлт нэгж үнэд шингэсэн байх
  2. Нийтийн үнэ, хөнгөлөлтийг захиалагчид харуулах
  • Улсын бүлгүүд: Тухайн үнийн хүснэгтийг хэрэглэхийг хязгаарласан улс орнуудын бүлгийг сонгож болно.
  • Вебсайт Хэрэв вэбсайтын сонголт идэвхжсэн бол эцсийн хэрэглэгчид вэбсайтаас үнийн хүснэгтийг үзэх боломжийг олгоно.
  • Онлайн худалдааны урамшууллын код: Эдгээр кодыг ямар ч төрлийн хөнгөлөлт үзүүлэхэд ашигладаг.

Тооцоололтой үнийн хүснэгт

Борлуулалт – Бараа – Үнийн хүснэгт цэс рүү орно.

Борлуулалт – Тохиргоо- Тохиргоо – Аdvanced Price rules сонгоно.

Upon clicking Add a line option, you will be navigated to a new window like below:

Үнийн хүснэгт үүсгэх тодорхой параметрүүдийг эндээс тодорхойлно. Борлуулалт – Бараа – Үнийн хүснэгт -Мөр нэмэх дарахад дараах цонх гарч ирнэ.

Дараах сонголтуудаас дүрмийг ашиглаж болно.

  • Бүх бараа:Бүх бүтээгдэхүүнийг үнийн хүснэгт хэрэглэх
  • Барааны ангилал: Сонгосон бүтээгдэхүүний ангилалд үнийн хүснэгт гаргах
  • Бараа: Тодорхой бүтээгдэхүүний үнийн хүснэгтийг гаргах.
  • Барааны хувилбар: Бүтээгдэхүүний тодорхой хувилбаруудад үнийн хүснэгт хэрэглэх.
  • Хамгийн бага тоо: Үнийн хүснэгтийн дүрмийг хэрэгжүүлэхэд шаардагдах хамгийн бага хэмжээ.
  • Эхлэх огнооҮнийн хүснэгтийг хэрэгжиж эхлэх огноо
  • Дуусах огнооҮнийн хүснэгтийг дуусах огноо

Үнийн тооцоололҮнийг янз бүрийн аргаар тооцоолоход ашигладаг.

  • Тогтмол үнэ: Бүтээгдэхүүн эсвэл бүтээгдэхүүний бүлэгт тогтсон үнийг хэрэглэх.
  • Хувь (хөнгөлөлт): Бүтээгдэхүүний борлуулалтын үнэ / бүтээгдэхүүний хувилбар / бүтээгдэхүүний ангилалд хөнгөлөлт үзүүлэх хувийг тодорхойлох.
  • Томьёолол: Бүтээгдэхүүний үнийг томъёогоор тооцно.

Борлуулалтын үнийн санал дээр нэмэлтээр Төлбөрийн нөхцөл оруулах боломжтой.

Сонголтод бүтээгдэхүүн

Энэ нь худалдан авагчдад бүтээгдэхүүн санал болгох замаар борлуулалтыг сайжруулдаг. Жишээлбэл, гар утас авч буй үйлчлүүлэгчдээ хамгаалалтын хайрцаг, дэлгэцийн хамгаалалт, чихэвч зэргийг санал болгож болно. Энэ нь үйлчлүүлэгчийг тухайн цэгээс шаардлагатай нэмэлт хэрэгслийг худалдан авахад хүргэх болно.

 

Худалдан авагчдад бүтээгдэхүүн санал болгох замаар нэмэлтээр бараа борлуулах нь борлуулалтыг сайжруулдаг. Жишээлбэл, гар утас авч буй үйлчлүүлэгчдээ хамгаалалтын хайрцаг, дэлгэцийн хамгаалалт, чихэвч зэргийг санал болгож болно. Энэ нь үйлчлүүлэгчийг тухайн цэгээс шаардлагатай нэмэлт хэрэгслийг худалдан авахад хүргэх болно.

Нэмж санал болгох бараа хэсэгт оруулсан бараа нь харилцагч үнийн санал батлах үед захиалгад нэмж орно.

Нэмж санал болгож буй бараа

Нэмж санал болгох бараан дах бүтээгдэхүүний жижиг сагсыг дарахад Захиалгын мөр дээрх борлуулалтын үнэд шууд нэмэгдэн орох болно.

Хөнгөлөлт

Үнийн саналыг хөнгөлөлттэй үнээр өгөх нь үйлчлүүлэгчидтэй холбогдох боломжийг сайжруулж, цаашлаад хэлэлцээрийг хурдан хугацаанд шийдвэрлэх боломжийг олгоно.

Үнийн саналд хөнгөлөлтийг идэвхжүүлэхийн тулд Борлуулалт ТохиргооТохиргоо руу Үнийн тооцоолол хэсгийн Хөнгөлөлтийг сонгон хадгална.

Сонголтыг идэвхжүүлсний дараа Хөнгөлөлтийг борлуулалтын үнийн саналаас харах боломжтой.

Купон & Урамшуулал

Бизнесийн ашиг орлогыг баталгаажуулах, борлуулалтыг хамгийн үр ашигтайгаар удирдахын тулд Odoo нь купон ба урамшууллын хөтөлбөрийг санал болгож байна. Энэ нь одоогийн хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг эцсийн хэрэглэгчдэд хийхэд туслах явдал юм. Урамшууллын хөтөлбөрүүд нь тодорхой хэрэглэгчийг чиглүүлж, үнэнч хэрэглэгч байх хөтөлбөрийг хэрэгжүүлж маркетингийн хэрэгсэл болгон ашиглаж байна.

Урамшуулал

Үнийн саналд идэвхжүүлэхийн тулд Борлуулалт ТохиргооТохиргоо – Үнийн тооцоолол хэсгийн Купон & Урамшуулал сонгон хадгална.

Хэрэв та Урамшууллын хөтөлбөрүүдийг дарвал доорх цонх руу шилжих болно.

Шинэ Урамшуулалын хөтөлбөр үүсгэхийн тулд Үүсгэх товч дарна.

Үүсгэх товч дарснаар дараах цонх гарч ирнэ.

  1. Хөтөлбөрийн нэрУрамшуулалт хөтөлбөрийн нэр
  • Хэрэглэгчидэд суурилсан:
  1. Энэхүү купоныг зөвхөн сонгосон үйлчлүүлэгчдэд хэрэгжүүлэх болно.
  2. Хэрэгцээнд нь суурилан хэрэглэгчийг шүүж болно.
  3. Үндсэн байдлаар бүх хэрэглэгчийн бүртгэлийг авна.
  • Бүтээгдэхүүнд суурилсан:
  1. Энэхүү сонгосон бүтээгдэхүүнийг худалдаж авахад урамшуулал олгоно.
  2. 2. Үндсэн байдлаар зарагдах боломжтой бүх бүтээгдэхүүний бүртгэлийг авах болно.
  • Тоо хэмжээ
  • Худалдан авалтын хамгийн бага дүн нь –Шагнал авахад шаардагдах хамгийн бага хэмжээ
  • Урамшууллын кодны хэрэглээ

1. Автоматаар хэрэглэх -Код шаардагдахгүй. Хэрэв дүрмийг хангасан бол урамшуулалд хамрагдах эрхтэй болно.

2. Код ашиглах – Хэрэв програмын дүрэм хүчин төгөлдөр кодыг хангасан бол урамшуулал нэхэм шаардлагатай.

  • Ашиглагдах цар хүрээ – Одоо ашиглагдаж буй захиалгад хэрэгжүүлэх
  • Купон илгээх –Дараагийн захиалгад купон үүсгэх
  • Шагнах
  • Хөнгөлөлт

а. Хөнгөлөлт тооцоолох: Хөнгөлөлтийг 2 аргаар хувааж өгнө.

Тоо хэмжээ: Тогтмол үнийн хөнгөлөлт үзүүлэх болно

  1. b. Хөнгөлөлт хэрэгжих

Захиалгад – Бүх захиалгад хөнгөлөлт үзүүлнэ

Хамгийн хямд бараа дээр- Захиалгаар хамгийн хямд бараанд хямдралтай үнээр үйлчлүүлнэ

Тухайлсан бараанууд- Сонгосон тодорхой бараанд хөнгөлөлт үзүүлнэ,хөнгөлөлтийн дээд хэмжээ

c. Хөнгөлөлтийн хамгийн их үнийн дүн

  • Үнэгүй бүтээгдэхүүн

Үнэгүй бүтээгдэхүүн  -Шагналыг бүтээгдэхүүн болгон өгөх болно

  • Хүргэлт үнэгүй гэсэн 3 сонголт байна.
  • Түрүүлж хэрэгжүүлэх – Шагнал олгох боломжтой борлуулалтын захиалгын дээд хэмжээ
  • Эхлэн ба Дуусах огноо – Купон хөтөлбөрийн эхлэх ба дуусах огноо

Купонууд

Үнийн саналыг идэвхжүүлэхийн тулд БорлуулалтТохиргооТохиргоо цэс рүү очин  Үнийн тооцоолол хэсгийн Купон & Урамшуулал сонгон хадгална.

Хэрэв та Купон хөтөлбөрүүд дарвал доорх цонх руу шилжих болно.

Шинэ Купон хөтөлбөрүүд үүсгэхийн тулд Үүсгэх товч дарна.

Үүсгэх товч дарснаар дараах цонх гарч ирнэ.

Купоныг хязгаарлагдмал хөнгөлөлт үзүүлэхэд ашигладаг. Купон бол үйлчлүүлэгчдэд хөнгөлөлт үзүүлэх нэг удаагийн хэрэглээний код юм.

Үндсэн худалдааны нөхцөл ба шалгуур

Үндсэн худалдааны нөхцөл ба шалгуур нь түншүүдийн хоорондын харилцааг тогтвортой хадгалахад туслахаас гадна үнийн саналд худалдааны нөхцөл ба шалгуурыг нэмснээр  үйлчлүүлэгч болон худалдагчийг холбоход тусална.

Үнийн санал, борлуулалтын захиалга, баримт бүр дээр Үндсэн худалдааны нөхцөл ба шалгуур тохируулах боломжтой. Энэхүү ажиллагааг идэвхжүүлэхийн тулд  Борлуулалт –Тохиргоо -Тохиргоо- Санхүү -Үндсэн худалдааны нөхцөл ба шалгуур-г сонгон  журмын мэдээллээ оруулан хадгална. Уг оруулсан журам таны борлуулалтын захиалга, баримт бүр дээр тань гарч ирэх болно. 

Хүргэлтийн зардал

 

Odoo нь хүргэлтийн янз бүрийн аргуудтай гэвч энэ нь анхнаасаа тохируулагдаагүй байдаг. Хүргэлт хийх олон хувилбар байдаг.   Борлуулалт-> Тохиргоо-> Тохиргоо-> Хүргэлт -Хүргэлтийн арга-г сонгон хадгална.

Захиалгын дагуу тэдгээрийн хүргэлтийн зардлыг ямар ч асуудалгүйгээр тооцоолох боломжтой. Үүний зэрэгцээ эцсийн үйлчлүүлэгч нь хүргэх аргуудаас сонголт хийх боломжтой юм.

Шинэ Хүргэх аргууд үүсгэхийн тулд Үүсгэх товч дарна.

Үүсгэх товч дарахад дараах цонх гарч ирнэ.

Хэрвээ Хүргэх аргын Үйлчилгээ үзүүлэгч хэсгээс Дүрмүүд дээр суурилсан сонголтыг сонговол Үнэ тооцоолол таб-д Мөр нэмэх хэсэг гарч ирнэ. Ингэснээр зардлуудаа динамикаар тохируулах боломжийг танд олгоно.

  • Жин
  • Эзлэхүүн
  • Жин*Эзлэхүүн
  • Үнэ
  • Тоо хэмжээ гэсэн сонголттой нөхцлүүдийг харж болно.

Жишээ нь: Хэрвээ бүтээгдэхүүний жин тооцоолсноос их гарвал, худалдах үнэ нэмэгдэнэ гэсэн үг.

Хэрвээ жин 5аас бага буюу тэнцүү үед үнэ 20,000
жин 5аас их буюу тэнцүү үед үнэ 50,000

Үнэ 300,000аас их буюу тэнцүү үед тогтмол үнэ 0.0 ба жингээс 0.0 дахин их.

Ингэснээр дээрх үзүүлэлтэд суурилан хүргэлтийн олон төрлийн тооцоолол хийх боломжтой юм.

Хүргэлтийн аргад хязгаарлалт тавьж болохоос гадна хүргэлтийн цэгийг шуудангийн хуваарилалт, тодорхой үндэстэн эсвэл муж улсуудаар хязгаарлаж болно. Мөн газарзүйн байрлалын дагуу хүргэлтийн аргыг дахин хийж болно.

Тиймээс борлуулалтын захиалга хийхэд хүргэлтийн аргыг сонгоно.

 

Борлуулалтын үнийн саналыг харвал үйлчлүүлэгчийн нэр, бүтээгдэхүүн, үнийн саналын загвар, үнийн хүснэгт, төлбөрийн нөхцөл, хүргэлтийн хаяг, купон, урамшуулал гэх мэт талбарууд харагдах бөгөөд бүх талбарыг бөглөсний дараа үнийн саналыг хэрэглэгчид илгээж болно.

Үнийн саналын хуудасны баруун дээд буланд байрлах Хэрэглэгчийн урьдчилж харах товчлуур дээр дарахад үнийн саналыг вэбсайтаар харах боломжтой. Үйлчлүүлэгч өөрийн үнийн саналыг вэбсайтаас үзэж, шууд гарын үсэг зурснаар үнийн саналыг баталгаажуулах боломжтой.

The Sign & Pay товчийг даран үнийн саналаа баталгаажуулж болно. Feedback товчийг хэрэглэгчийн үнийн саналд байгаа өөрчлөлт, засах зүйл байвал үйлчлүүлэгч Reject товчийг даран үнийн саналаа цуцалж болно.

Мэйлээр илгээх

Бэлтгэсэн үнийн саналаа мэйлээр илгээж болно.

Мөн үнийн саналаа хувь хүн болон албан байгууллага руу илгээж болно.

Имэйлээр илгээх товчийг дарахад дараах цонх гарч ирэх бөгөөд үнийн саналтай холбоотой нэмэлт файлуудыг хавсарган Илгээх товч даран илгээнэ.

Батлах товч дарснаар Үнийн санал нь Борлуулалтын захиалга төлөвт шилжинэ.

 

Үнийн санал дээрх онлайн хэрэглэгчийн зөвшөөрөл

Онлайн үнийн санал илгээх нь үйлчлүүлэгч үнийн саналаа онлайнаар цаг алдалгүй тохиролцох, батлах боломжтой юм. Онлайн зөвшөөрлийн давуу тал нь борлуулалтын явцыг нэмэгдүүлж, борлуулалтын мөчлөгийг хязгаарлахад тусалдаг.

Онлайн гарын үсэг

Захиалгыг баталгаажуулахын тулд та онлайн гарын үсэг ашиглах боломжтой. Борлуулагч, худалдан авагч хоёулаа энэ бүрэлдэхүүн хэсгийг ашигласнаар цаг хугацаагаа хэмнэх боломжтой юм.

Онлайн гарын үсгийн сонголтыг идэвхжүүлэхийн тулд Борлуулалт – ТохиргооТохиргоо цэс руу орж, Үнийн санал & Захиалга хэсгийн Онлайн гарын үсэг ба онлайн төлбөрийн нөхцлийг сонгон идэвхжүүлнэ.

 

Үнийн саналыг хэрэглэгчид илгээсэн тохиолдолд хэрэглэгч үнийн саналыг хүлээн аван шууд гарын үсэг зурах боломжтой.

Хэрэв үйлчлүүлэгч үнийн саналд гарын үсэг зурсан бол үнийн саналыг баталгаажуулсан гэж үзнэ.

Odoo-ийн дагуу хүсэлтийг автоматаар баталгаажуулахын тулд онлайн төлбөрийг ашиглаж болно. Энэхүү үйл ажиллагаа нь борлуулагч болон худалдан авагч цагийг хэмнэхэд тусалдаг.

Онлайн төлбөрийг идэвхжүүлэх

Борлуулалт – Тохиргоо Тохиргоо цэс руу орон Онлайн гарын үсэг ба төлбөрийн нөхцлийг сонгон идэвхжүүлнэ.

Sign & Pay дарахад гарын үсэг зурах дараах цонх гарч ирнэ.

Төлбөрийн хэрэгсэл дээр даран өөрийн сонгосон төлбөрийн нөхцлөө тохируулах боломжтой.

Төлбөр төлөлтийн бүртгэл

Хэрэглэгч мэйлээр илгээсэн үнийн саналыг онлайнаар төлөх боломжтой.

 

Борлуулалтын захиалгаа хэрэглэгчээс баталгаажуулж авсны дараа нэхэмжлэхээ хэрэглэгч рүү илгээх юм. Нэхэмжлэхдээ барааны мэдээлэл, тоо ширхэг, бүтээгдэхүүний эцсийн үнэ болон төлбөрийн нөхцлийг багтаасан байна.

Нэхэмжлэх үүсгэх товч дээр дарахад дараах сонголтуудтай цонх гарч ирнэ.

  • Энгийн нэхэмжлэх

  • Урьдчилсан төлбөр (хувь)
  • Урьдчилсан төлбөр ( тогтмол дүн)

Урьдчилгаа төлбөрийн сонголтыг сонгоход танд хоёр сонголт байна – тогтмол дүн ба хувьтай дүн. Та дараах урьдчилгаа төлбөр бүрт орлогын данс болон татварын тохиргоог хийнэ.

Урьдчилсан төлбөрийг сонгоход дараах цонх гарч ирэх бөгөөд данс болон татвараа тохируулан Нэхэмжлэх үүсгэх харах товч дээр дарна.

Нэхэмжлэх үүсгээд харах товч дээр дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд Засах товч дээр даран нэхэмжлэхэд шаардлагатай өөрчлөлтийг хийж болно.

Хэрвээ нэхэмжлэх дээр ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй бол Илгээх товч дарна.Ингэснээр дараах цонх руу шилжинэ.

Илгээх & хэвлэх товч дээр дарахад анхдагч мэйлийн загварын дэлгэц нээгдэх болно.

Нэхэмжлэхийн бүтцэд өөрчлөлт оруулах, хүрээ оруулах, лого нэмэх, өнгө, фонт өөрчлөх гэх мэт баримт бичгийн зохион байгуулалтад хүссэн өөрчлөлтийг хийж болно. Мөн нэхэмжлэхэд компанийн tagline, footer нэмж оруулах боломжтой.

Энэхүү форматын өөрчлөлтийг хийхийн тулд Санхүү – Тохиргоо – Ерөнхий тохиргоо цэс рүү орон Бизнесийн баримтууд хэсэг руу орно.

Configure Dociment Layout  -хэсэг дээр дарахад дараах тохиргооны цонх гарч ирнэ.

Тохиргоо хийсний дараа Төлбөр бүртгэх явдал юм.

Төлбөр бүртгэх товч дээр дарахад та дараахь цонх руу шилжих болно:

Журнал хэсгийн төлбөрийн нөхцлөөс сонгоно.

Холбогдох мэдээллээ оруулан төлбөр үүсгэх товчийг дарна.

Төлбөр үүсгэх товчийг дарахад үүсгэсэн нэхэмжлэхийн төлөв Төлөгдөж буй төлөвт шилжих болно.

Нэхэмжлэхийг урьдчилан харах

Урьдчилан харах товчийг дарснаар Нэхэмжлэхийг вебсайтаас харах боломжтой.

 

Нэхэмжлэх 2 сонголттой байдаг.

Захиалганд суурилсан нэхэмжлэх: борлуулалтын захиалга баталгаажмагц бүрэн захиалгын нэхэмжлэх.

Хүргэлтэд суурилсан нэхэмжлэх: хэсэгчилсэн хүргэлт болон хүргэсэн хүргэлтийн нэхэмжлэх.

Нэхэмжлэхийн бодлогыг идэвхжүүлэхийн тулд Борлуулалт – ТохиргооТохиргоо  цэс рүү очин Нэхэмжлэх хэсгээс Нэхэмжлэхийн бодлогыг сонгоно. 

Захиалгад суурилсан нэхэмжлэх нь анхдагч тохиргоогоор байна. Хүргэлтэд суурилсан нэхэмжлэхийг сонгох нь таны бизнесийн төрлөөс хамаарна. Жишээлбэл, хэрэв та хоол хүнс гэх мэт материалыг их хэмжээгээр зарж байгаа бол тоо хэмжээ бага зэрэг зөрөх эрсдэлтэй байдаг. Энэ тохиолдолд худалдагчийн хүргүүлсэн бодит хэмжээг нэхэмжлэх нь зүйн хэрэг болно.

Борлуулалтыг баталгаажуулсны дараа хүргэсэн болон нэхэмжилсэн тоо хэмжээг харах боломжтой.

Хэрвээ нэхэмжлэхийн бодлогийг Хүргэлтэд суурилсан  нэхэмжлэх -ээр сонгосон бол Борлуулалт батласны дараа нэхэмжлэх үүснэ.

Нөгөө талаас, нэхэмжлэхийн бодлогыг Хүргэлтэд суурилсэн нэхэмжлэх-ээр тохируулсан бол юуны өмнө хүргэлтийг баталгаажуулах шаардлагатай бөгөөд бүтээгдэхүүн хүргэгдсэний дараа хэрэглэгчээс нэхэмжлэх боломжтой. Хэрэв та хэсэгчилсэн хүргэлт хийсэн бол Odoo таны оруулсан тоог үндэслэн нэхэмжлэхэд дүнгээ автоматаар нэмнэ.

 

 

Odoo нь онлайн төлбөрийг баталгаажуулах үед нэхэмжлэхийг автоматаар үүсгэх боломжийг олгодог.

Тохиргоог идэвхжүүлэхийн тулд Борлуулалт – ТохиргооТохиргоо цэс рүү ороод Нэхэмжлэх хэсэгт Автомат нэхэмжлэхийг сонгох хадгална.

 

Баримт батлагдсны дараа төлбөрийн баримт дээр алдаа гарах тохиолдолд төлбөрийн баримтыг буцаалт хийж анхны нэхэмжлэхтэй тулгаж баримтыг дахин хийх явдал гардаг.

Борлуулалтын захиалгаас тухайн борлуулалттай холбоотой харилцагчийн нэхэмжлэх үүсэх бөгөөд уг нэхэмжлэх дээр дарахад буцаалт хийх боломжтой болно.

Буцаалт нэмэх товч дарахад доорх цонх руу шилжинэ.

Буцаалтын төрөл: Хэсэгчлэн буцаах эсвэл Бүхэлд нь буцаах,Бүхэлд нь буцаах ба Шинэ Нэхэмжлэхийн ноорог үүсгэх. Мөн буцаалт хийж буй шалтгаан, Тусгай журнал хэрэглэх болон Төлбөр буцаах огноо гэсэн талбарууд байна. 

Хүргэлт болон Нэхэмжлэх дээр өөр өөр хүргэлтийн хаяг тохируулах

Хүргэлт хийхэд хүмүүсийн хүргэлт хийх болон хүлээн авах  хаяг зөрдөг тул хүргэлт болон нэхэмжлэхэд хүргэх хаяг тохируулах боломжийг олгодог.

Үүнийг идэвхжүүлэхийн тулд Борлуулалт – Тохиргоо -Тохиргоо цэс рүү орон Үнийн санал & Захиалга хэсгийн Захиалагчийн хаяг сонгон хадгална.

 

Хэрвээ үнийн санал болон борлуулалтын захиалгаас өмнө хаягийн мэдээллийг хэрэглэгч дээр нэмэх бол Борлуулалт – Захиалгууд -Захиалагчид цэс рүү орно.

 

Урьдчидсан нэхэмжлэхийг бүтээгдэхүүн хүргэхээс өмнө үнийн санал бүхий үндсэн баримт болгон ашигладаг. Барааны төрөл, тоо хэмжээ, үнэ, жин, тээврийн төлбөр гэх мэт чухал ач холбогдолтой мэдээллийг агуулсан байна. Урьдчилсан нэхэмжлэх илгээх нь энгийн нэхэмжлэхээс төлбөрийн хүсэлт гаргадаггүйгээрээ ялгаатай.  

Борлуулалт – Тохиргоо – Тохиргоо цэс рүү орон Урьдчилсан нэхэмжлэх -г сонгон идэвхжүүлнэ.

Урьдчилсан нэхэмжлэх дарахад дараах цонх гарч ирнэ.

 

Борлуулалтын захиалга баталсан тохиолдолд өөрчлөлт оруулахгүйн тулд борлуулалтыг түгжих боломжтой.

Үүнийг идэвхжүүлэхийн тулд Борлуулалт –Тохиргоо Тохиргоо цэс рүү орж, Үнийн санал & Захиалга хэсгийн Батлагдсан борлуулалтын захиалгыг түгжих –г сонгон хадгална.  

Захиалгыг түгжих

Үнийн санал болон Борлуулалтын захиалгыг батлахад Түгжих төлөвт шилжинэ.

Түгжсэн төлөвт байгаа борлуулалтын захиалгын төлөвийг Түгжээг нээх товч дээр даран түгжээг тайлах боломжтой.

Борлуулалтын анхааруулга нь захиалга бичих явцад бараа болон захиалагчаас хамаарсан анхааруулга мэдээллийг харуулах боломжтой.

Жишээ нь: Тухайн харилцагчтай байнга холбоотой асуудал гарсан тохиолдолд анхааруулж мэдэгдэх ёстой. Үүнтэй холбоотой харилцагчийн худалдан авалтыг цуцлах түр зогсоох боломжтой. 

Борлуулалт – Тохиргоо –Тохиргоо цэс рүү орон Үнийн санал & Захиалга хэсгийн Борлуулалтын анхааруулга –г сонгон идэвхжүүлнэ.

Борлуулалтын захиалга дээр анхааруулга нэмж оруулах

Анхааруулга тохиргоог идэвхжүүлснээр  Борлуулалт – Захиалгууд – Захиалагчид цэс рүү орон Дотоод тэмдэглэл табын доор Борлуулалтын захиалга дээрх анхааруулга хэсэгт хориглох мессеж болон анхааруулга оруулж болно.  

Борлуулалтын захиалга дээрх анхааруулга хэсэгт мэдээлэл оруулахад дараах сонголтууд гарч ирнэ. Сонголтоо хийн нэмэлт тайлбар оруулна.

Анхааруулга оруулсан тухайн харилцагч дээр үнийн санал болон борлуулалтын захиалга үүсгэх үед дараах анхааруулга гарч ирнэ.

Бүтээгдэхүүн дээр анхааруулга нэмэх

Анхааруулга тохируулсны дараа Борлуулалт – Бараа –Бараа цэс рүү орон Борлуулалт табын дор Энэ барааг борлуулах үеийн сануулга хэсэгт Анхааруулга болон Хориглох мэдэгдэл гэсэн сонголтоос сонголтоо хийн хадгална.

Борлуулагчаас борлуулалтын захиалга баталгаажуулах үед анхааруулах мессеж гарч ирнэ. Энэ үед Тийм дарж цонхийг хааж болно.

 

 

 

 

Бизнесээ амжилттай явуулж холбогдох шийдвэрүүдийг зөв гаргахын тулд багийн гүйцэтгэлийг байнга хянаж байх шаардлагатай. Odoo-гийн энэхүү тайлангийн хэсэг нь компанийн борлуулалтын талаар бүрэн ойлголттой болоход туслах маш чухал хэрэгсэл юм.

Борлуулалт – Тайлан хэсэг рүү орон тайлангаа харж болно.