СRM МОДУЛЬ

Бизнесийн хамгийн чухал хэсэг болох CRM-ыг Odoo ERP-д нийцүүлэн улам боловсронгуй болгосон бөгөөд Odoo CRM нь 8 модулиуд болон нэмэлт плагин – н хамт ажилладаг ба үйл ажиллагааг үр бүтээлтэй зохион байгуулахын тулд дараах нэмэлт модуль болон плагин-  г танилцуулж байна.

  • CRM
  • CRM Гэймфикейшн
  • Маркетингийн кампанит ажлууд
  • CRM судалгаа
  • Холбоо барих төрлүүд
  • Борлуулагчид
  • Сэжим дэх гаргалгаа
  • Боломж-г Үнийн санал болгох гэх мэт

Odoo CRM д багтсан зарим нэг боломжуудаас дурьдвал

  • Үйл ажиллагааны эрэмбэ дараалал

Бүртгэсэн сувгуудаа амар хялбараар харах болон хянах боломжтой.

  • Борлуулалтын сувгаа хянах.

Kanban-харагдацаар дамжуулан бизнесийг илүү үр дүнтэй зохион байгуулж хянах

  • Хурлын хуваарь

Борлуулалтын сэжимээсээ шууд уулзалтыг товлох

  • Хяналтын самбар

Хяналтын самбараас явагдаж байгаа болон хийгдэж буй бизнесийн үйл ажиллагааны талаархи бүх чухал мэдээллийг авах боломжтой.

  • Харилцагчтай холбоо тогтоох

Odoo CRM аа ашиглан имэйл, утас зэргээр харилцагчтайгаа харилцаа холбоо тогтоох боломжтой.

  • Сэжим /leads/ удирдан зохион байгуулах.

Бүртгэлд байгаа харилцагчийн жагсаалт руу автоматаар масс мэйл илгээх, сурталчлах ажлыг эхлүүлэх , мөн түүнд тохирох ажилтныг томилох

  • Боломжит суурилсан (opportunity) дүн шинжилгээ

Сувагт суурилсан дүн мэдээг нэгтгэн дүгнэх

  • Бүртгэлээ эрэмблэх

Бүртгэлд байгаа боломжуудаас аль нь илүү боломж болж жишигт нийцсэнийг онооны эрэмбээр сонгох

  • Алдагдсан боломжид дүн шинжилгээ хийх

Алдагдсан боломжийн шалтгаанд дүн шинжилгээ хийж, борлуулалтын үр ашгаа дээшлүүлэх.

  • GeoIP

Хэрэглэгчийн IP хаягаас улс, муж, хот суурин газруудыг ялгаж салгах.

  • Үйл ажиллагааг автоматжуулж, борлуулалтад анхаарлаа төвлөрүүлэх

Бизнесийн үйл ажиллагааг автоматжуулж, цаг үргэлж шинэ мэдээлэл хайх

Odoo CRM ерөнхий ажлын урсгал

Odoo дахь CRM нь сэжим (lead) -ээс эхэлж, Боломж(opportuniy), Үнийн санал, Борлуулалтын захиалга, Гэрээ гэх мэт янз бүрийн үе шатыг дамждаг үйл явц юм. CRM нь хэрэглэгч хоорондын харилцааны менежментийг зохицуулдаг.

 Бүртгэл: – Ирээдүйд хийх боломжтой борлуулалтын сэжим

Боломж: – Бүртгэл дээр байгаа борлуулалтын сэжимийг илүү бодит борлуулалт болгох

Суваг: Борлуулалт хийх боломжит сувгуудыг хялбараар хянах боломж.

Үнийн санал: – Борлуулалтын сувгаас захиалагч руу шууд үнийн санал илгээх боломжтой.

Үнийн санал харилцагч руу илгээсний дараа үнийн саналыг  борлуулалтын захиалгын нэхэмжлэх болгон өөрчилж болно.

Системийн хэрэглэгчид

CRM (Борлуулалт + Худалдан авалт + Хэрэглэгчийн менежмент) модулийн хувьд үндсэн гурван төрлийн хэрэглэгчид байдаг.

Менежер: – борлуулалт, худалдан авалтын модулиуд тус бүр дээр нэвтрэх эрхтэй хэрэглэгч.

Хэрэглэгч – Зөвхөн өөрийн баримт бичиг, өөрөө хийсэн тайлан, хэсгүүдийг хянах зөвшөөрөлтэй хэрэглэгч.

Хэрэглэгч – Бүх баримт бичиг, хэлэлцээр, тайлан бүрийг харах эрхтэй хэрэглэгч.

Зохион байгуулалттай үйл ажиллагааг төлөвлөх

Үйл ажиллагаагаа төлөвлөх нь өөрийн ажлыг дэс дараалалтай зохион байгуулалттай хийх юм. Юу хийх ёстойг тань сануулахад мөн нэг доороос ажлын товч мэдээлийг харахад дараах цонх танд тусална.

Үйл ажиллагаагаа CRM модулийн канбан харагдацаас харах боломжтой. Боломжуудыг янз бүрийн шатанд эрэмбэлж та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шат нэмэх боломжтой. Үе шатуудыг хурааж, дахин байрлуулж болохоос гадна боломжуудаа нэгээс нөгөө рүү чирэн байршуулж болно.

Үйл ажиллагааны төрлийг тохируулах

Odoo нь дуудлага, мэйл, уулзалт гэх мэт ерөнхий үйл ажиллагааны төрлүүдтэй. Хэрэв шинэ үйл ажиллагаа тохируулах шаардлагатай бол Тохиргоо -Ажилбарын төрөл цэс рүү орон үүсгэнэ.

Хурал уулзалтын хуваарь

Үйл ажиллагаа нь ихэвчлэн тодорхой өдрүүдэд төлөвлөгдсөн байдаг. Хэрвээ үйл ажиллагааныхаа цагийг тохируулахыг хүсвэл Odoo 13 хувилбарын CRM-модулийг уулзалтын үйл ажиллагааны төрлийг ашиглан нэмж болно. Мөн үйл ажиллагааныхаа урсгалын хялбархан төлөвлөх боломжтой.

Бизнес эрхлэхэд тодорхой боломжоо алдах нь элбэг байдаг. Гэсэн хэдий ч та тэдгээр алдсан шалтгаануудаа хянах хэрэгтэй. Odoo нь тэдгээрийг сэргээхэд танд туслах болно.

Хэрэв та боломжоо алдсан бол Odoo CRM дээр “Амжилтгүй болсон шалтгаанууд”-ыг сонгож, алдагдсан гэж тэмдэглэл бичиж болно. “Амжилтгүй болсон шалтгаанууд” –г үүсгэхийн тулд: CRM> Тохиргоо>Амжилтгүй болсон шалтгаанууд> Үүсгэх товч дарна.

Алдагдсан боломжуудыг олж авах

Алдагдсан боломжуудаа олж авах, түүнд тодорхой арга хэмжээ авахын тулд (имэйл илгээх, хариу дуудлага хийх гэх мэт) шүүлтүүр хийх талбарын Амжилтгүй  хэсгийг сонгоно.

Алдагдсан бүх боломжийг та тэндээс харах боломжтой бөгөөд алдагдсан боломжуудаа сэргээж мөн архивлаж болно.

Автоматаар багийн гишүүдэд даалгавар өгөх

Бизнесийн бүлэг дотор янз бүрийн борлуулалтын ажилтнууд ажиллах бөгөөд сэжимийн тоог өсгөхийн хирээр багийн гишүүд нэмэгдэж багийн менежер тэдэнд удирдагчдыг томилох асуудал гардаг бөгөөд Оdоо нь автомат удирдагч томилоход тусална.  

CRM дэх Боломж үүсгэхээсээ өмнө Чадвар-н үе шат нэмэх

Борлуулалтын үйл ажиллагаа нь “Боломж” дах сувгийн асуудлыг шийдвэрлэдэг. Боломж үүсгэхээсээ өмнө олон үе шат дамжлага дээр нэмээд Чадвар-н үе шат нэмэх боломжтой.

Сэжим шинээр үүсгэх (Lead Mining)

CRM-модулийн Тохиргоо -Тохиргоо цэс рүү орон Lead Mining -г сонгосноор борлуулалтын сувгаас шууд тухайн улс, үйлдвэрлэл, компанийн хэмжээ гэх мэт үзүүлэлтэд тулгуурлан шинэ сэжимийг үүсгэх боломжтой.

Сэжимээ баяжуулах (Lead Enrichment)

CRM-модулийн Тохиргоо -Тохиргоо цэс рүү орон Lead Enrichment -г сонгосноор харилцагчийн мэйл хаяг дээр үндэслэн компанийн өгөгдөлийн хамт сэжимээ автоматаар баяжуулах боломжтой.

Хэрэглэгч рүү мөн SMS мессеж илгээх боломжтой.

Олон тооны борлуулалтын багийг удирдах

Odoo нь танд оффис, борлуулалтын суваг эсвэл хэд хэдэн борлуулалтын багтай харьцахад тусална. Бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл бүс нутгаас хамааран олон тооны борлуулалтын багт борлуулалтын үйл ажиллагааг хуваарилаж, мөн цаашлаад борлуулалтын янз бүрийн багууд үүсгэх тэдэнд тохирсон борлуулалтын процессыг бий болгох явдал юм.

Үүний тулд бид Борлуулалтын баг гэсэн ойлголтыг ашиглана.

Борлуулалтын шинэ баг үүсгэх

Шинэ борлуулалтын баг үүсгэхийн тулд CRM- Тохиргоо Борлуулалтын баг цэс рүү орно.

Борлуулалтын багт гишүүдээ нэмэх

Та бизнесийн аль ч суваг эсвэл борлуулалтын аль ч бүлэгт гишүүд нэмэх боломжтой ба тэдгээр гишүүдэд хамааралтай сэжимүүдийг харах болно. Тэдэнд томилогдсон аливаа сэжим / боломжууд нь борлуулалтын багтай холбогдох бөгөөд та аль нэг суваг эсвэл багийн гишүүн байх ёстой.

Энэ нь багийн ахлагч / менежерийн үйл явцыг хянахад хамгийн хялбар арга зам юм.

Борлуулалтын сувгаар хайлт хийхэд уг сувагт хамааралтай бүх Боломж-ууд гарч ирнэ.

Борлуулалтын сувгийн хяналтын самбар

Тайлангийн дагуу борлуулалтын багийн хянах самбараас харахад бүх үйл ажиллагаа, борлуулалтын сувгийн үр дүнг урьдчилж харах боломжтой.

Үүнд байгууллагын борлуулалттай холбоотой бүх орлогын /худалдан авалт, борлуулалт пос …гэх мэт/ урсгал багтсан байдаг.

Сэжимийг -> Боломж болгон өөрчлөх

Боломж бол баталгаажуулсан сэжим юм. Бизнест хаалгаа хаах эсвэл өсөн дэвжих боломжууд байдаг бөгөөд харилцагчийн юу хүсэж байгааг сайн мэдрэн бизнесийн үйл ажиллагаа нь нийцэж байгаа эсэхийг тодорхойлж сэжим үүсгэн үүсгэсэн сэжимээ баталгаажуулан Боломж болгон өөрчилөх боломжтой юм.  

 

Үүсгэсэн сэжимээ боломж болгон өөрчлөхөөс өмнө шаардлага хангах горимыг тохируулж өгнө.

Сэжимийг боломж болгон өөрчилж, тэдгээрийг борлуулалтын багт зөв хуваарилахад Оdoo нь тусах бөгөөд  энэ горимыг CRM тохиргооноос идэвхжүүлж болно. Энэ нь анхнаасаа борлуулалтын суваг бүрт хамааралтай гэдгийг мэдэх нь зүйтэй байх.

Үүсгэсэн сэжим рүү ороход дараах цонх харагдах бөгөөд Амжилттай товчийг дарахад боломж болон хувирах болно. 

Амжилттай болсон борлуулалтын сувгаасаа харилцагч руу мэйлээр үнийн санал илгээх боломж бий болно.

 

 

 

Leads Scoring авснаар таны сонгосон шалгуураас хамааран сэжимийг автоматаар эрэмблэх боломжтой. Жишээ нь: та өөрийн үндэстэн эсвэл сайтын тань тодорхой хуудсанд зочилсон үйлчлүүлэгчдэд илүү өндөр оноо өгөх боломжтой. Мөн тухайн үеийн үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанаас хамааран оноог өсгөх боломжтой юм.

Онооны дүрмийг үүсгэх

Аппууд – Lead Scoring  гэж дамжаад модулийг суулгана.

Модулийг суулгасны дараа СRM – Сэжим – Оноо өгөх дүрэм сонгон Үүсгэх товч дарна.

Жишээ нь: Дархан салбар гэх сэжимд оноо өгөхийн тулд ялгаатай шалгуураар оноо өгч мэдээллийг засаж болно.

Сэжимүүдэд оноо өгөх

Оноог тооцоолохдоо, нэг муж бүс, газар нутгуудад харьяалагдах тодорхой бүлгүүдэд сэжимийг хуваарилан өгөх боломжтой. Үүний тулд CRM – Сэжим- Teams Assignment цэс рүү сонгон орно. Багийн даалгавар, баг тус бүрт тодорхой домэйныг ашиглаж сэжим бүрийн оноог нэгтгэх боломжтой.

Үргэлжлүүлэн борлуулалтын баг дотор тухайн багийн гишүүн тус бүрд илүү нарийвчилсан домайны мэдээлэл оруулж өгч болно. Үүний тулд  CRM – Сэжим- Leads Assignment цэс рүү орно.

Хуваарилаагүй сэжимийг ашиглах & үнэлэх

Онооны стандартыг тохируулах үед зарим хуваарилагдаагүй сэжимүүд үлдсэн байдаг. Гэхдээ тэдгээрийн зарим нь танд ямар ч тохиолдолд боломж олгож магадгүй юм.

Шүүлтүүр хэсгээс “Хуваарилаагүй” гэдгийг сонгож хуваарилагдаагүй сэжимүүдийг харах боломжтой.

Имэйл Маркетинг болон Маркетинг Автоматыг ашиглан бүх бүртгэлтэй харилцагч руу нэгэн зэрэг мэйл илгээх боломжтой.

 

 

Борлуулалтын суваг бүр ирж буй мэйл хаягнуудаас “Сэжим / Боломж”-ийг үүсэхэд зориулагдсан байдаг.

Мэйл хаягийг тохируулах

Борлуулалтын суваг бүр Сэжим/Боломж-ийг автоматаар үүсгэх өөрсдийн гэсэн мэйл хаягтай байж болно. CRM – Тохиргоо – Борлуулалтын баг цэс рүү орно.

 

Сэжим / боломжийг үүсгэх ажлыг автоматжуулснаар үйл ажиллагааны үр ашиг мэдэгдэхүйц сайжирч өөрчлөгдөх болно.  

Үүний тулд та эхлээд вэбсайт руу хандах хэрэгтэй.

Оdoo вебсайт дээр бэлэн байгаа  “Бидэнтэй холбогдох” хэсгийг  ашиглах нь танд борлуулалтын өөр нэг шинэ суваг үүсгэх боломжийг олгоно.

Борлуулалтын сувгийг өөрчлөхийн тулд Вебсайт – Тохиргоо -Тохиргоо  -Харилцаа талбар луу очин борлуулалтын хүн болон багийг өөрчлөх боломжтой.

 

 

 

Сэжимээ амжилттай боломж болгосны дараа дараагийн хийх алхам бол харилцагч руу нэхэмжлэх илгээх үйл явц юм. Энэхүү үйлдлийг Odoo CRM модулиас шууд илгээх боломжтой.

Шинээр үнийн санал үүсгэх

Шинэ үнийн санал үүсгэхийн тулд  CRM->Борлуулалт->Үнийн саналууд цэс рүү орно.

Мэйлээр илгээх товч дарсны дараа доорх цонх гарч ирэх бөгөөд харилцагч руу мэйл илгээгдэх болно.

Сэжимүүдээ Амжилттай/ Амжилтгүй гэж тэмдэглэх

Дараагийн алхам бол боломжуудаа алдсан бол амжилтгүй ялсан бол амжилттай гэж тэмдэглэгээ хийх явдал юм.

Канбан харагдацад таны бүхий л борлуулалтын сувгууд олон үе шатуудад хуваагдан харагдах бөгөөд та түүнээс шинэ, магадлагдсан, санал болгох, ялсан, цуцласан, ялгадсан гэх үе шатуудыг харах болно. Мөн ялагдсан сэжимээ архивлах боломжтой.

Альваа нэг сэжим/боломж дээр даран ороход Шинэ үнийн санал товч харагдах бөгөөд энэ нь эцсийн хэрэглэгч рүү илгээх үнийн санал юм.