Дэлгэрэнгүй модулиудын гарын авлагыг зүүн талд байрлах цэснээс үзнэ үү.
 
Аливаа бизнесийн байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагаа нь бүхэлдээ олон процессийн нэгдэл байдаг. Байгууллагын бизнес процессуудыг үндсэн болон дэмжих гэж ангилах бөгөөд эдгээр нь хоорондоо нягт уялдаа холбоотой явагддаг. Процесс бүр нарийн уялдаж мэдээллийг оновчтой түргэн шуурхай солилцож байх нь бизнесийн амжилтын түлхүүр.
 
Тэгвэл тэдгээр процессууд нь тус бүрдээ салангид програм хангамж болон мэдээллийн систем ашиглаж байгаа бол процессууд мэдээллээ солилцоход ажлын бүтээмж үр дүн муу, зардал их, өртөг өндөр байна.