odoo ERP мэдээлэл Цаг үеийн мэдээлэл

Буман Айти ХХК “Digital nation-2021” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Техник, технологийн салбар сарын 17-19-нд болсон “Digital nation-2021” үзэсгэлэнд Буман Айти ХХК амжилттай оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT Expo” энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж “Digital Nation” хэмээгдэх болсон билээ. Монгол улсад харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, дижитал манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд нэгдэн цуглаж, цаашдын хөгжлийн зураглалаа хамтдаа тодорхойлсон билээ.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *