odoo ERP мэдээлэл

Odoo ERP бүтсэн түүх

Оdoo ERP –г үүсгэн байгуулагч Фабиан твиттер хаягандаа ийнхүү бичиж байжээ.

Би ертөнцийг өөрчлөх хүсэлтэй байсан. Маш хүчтэйгээр … Залуу байхдаа ямар байдгийг та мэднэ байх; чамд маш том мөрөөдөл бий, маш их эрч хүч бий, гэнэн тэнэг бодлууд гээд л. Миний мөрөөдөл бол аж ахүйн менежментийн нэгжийг бүхэлд нь нээлттэй эхийн програм хангамжаар удирдах явдал байв. (Би 30-н нас хүрэхээсээ өмнө  100-н ажилтантай санхүүгийн хувьд бие даасан компанитай болохыг хүсдэг байсан боловч би хэдхэн сараар хоцорсон).

Өөрийн урам зоригийг нэмэгдүүлэхийн тулд би өрсөлдөх хэн нэгнийг сонгох хэрэгтэй болов. Бизнесийн хувьд энэ нь тоглоомын талбайтай адил. Та шинэ сургуульд шилжин ирээд хурдан удирдагч болохыг хүсвэл ангийн танхай, жижиг хөвгүүдийг айлгадаг тэр том залууг олоод, хүн болгоны өмнө түүнийг  болгож тавих хэрэгтэй. Энэ бол аж ахуйн нэгжийн програм хангамжийн аварга компани болох SAP-тэй хийх миний стратеги байв.

Тиймээс, 2005 оноос би аж ахуйн нэгжийн ертөнцийг өөрчлөх TinyERP програм хангамжийг боловсруулж эхэлсэн юм. 2006 оны SAP-тай хийх тэмцэлд бэлдэх явцад би SorrySAP.com домэйн нэрийг худалдан авч үүнийг ашиглах тохиромжтой мөчийг 6 жил хүлээсэн. Нээлттэй эхийн програм хангамж сайхан учраас 77 тэрбум долларын үнэлгээтэй компанийг үнэгүйдүүлэхэд 3 жил шаардлагатай гэж бодсон. Заримдаа өөрийгөө идэвхжүүлэхийн тулд бодит байдалтай нүүр тулахгүй байх нь дээр …

Бүх зүйлийг хийхийн тулд би маш их шаргуу ажилласан. Би 7 жилийн турш ямар ч амралтгүйгээр өдөрт 13 цаг, 7 хоногийн 7 өдөр ажилласан. Энэ үеүдэд найз нөхөрлөлөө алдаж, найз охиноосоо ч салсан (аз болоход би одоо илүү үнэ цэнэтэй эхнэр олж авсан. Тэр яагаад 1 сая еврогийн үнэтэй болохыг дараа тайлбарлаж өгье).

Гурван жилийн дараа “Tiny буюу жижигхэн” бол ертөнцийг өөрчилж чадахгүй гэдгийг олж мэдсэн юм. Ялангуяа дэлхийн том гүрэн болох АНУ-н хувьд TinyERP гэхээсээ илүү BigERP байх нь дээр байлаа. Danone-н захирлууд “Бид яагаад tiny/өчүүхэн/ програм хангамж худалдаж авахын тулд сая сая доллар төлөх ёстой юм бэ?” гэж асуухад тэдний өмнө би ямар өчүүхэн байдалд орсныг та нар төсөөлж байна уу. Тиймээс бид TinyERP нэрийг OpenERP болгон өөрчилсөн юм.

Бид шаргуу хөдөлмөрлөх тусам бүх зүйл сайжирч эхлэж байв. OpenERP-д зориулж хэдэн арван модулийг хөгжүүлж байсан бөгөөд нээлттэй эхийн хэрэглэгчид улам бүр хөгжиж,  сарын сүүл болоход би бүх ажилчдынхаа цалинг ямар ч айдасгүйгээр өгч чаддаг болсон байлаа. (энэ бол миний 4 жилийн турш тэмцэж байсан нөхцөл байдал байсан).

2010 онд бид OpenERP дээр үйлчилгээ эрхэлдэг 100 гаруй ажилтантай, хүчирхэг боловч загвар муутай бүтээгдэхүүнтэй компани болсон байв. Үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх нь онцгой бүтээгдэхүүн бүтээхэд саад болох нь элбэг тохиолддог байв.Тиймээс бид бизнесийн загварыг өөрчлөх цаг болсон байв.

Шилжилт

Бид үйлчилгээний компаниас програм хангамж бүтээдэг компани руу шилжихийг хүссэн. Ингэснээр бид судалгаа болон програмын хөгжүүлэлтийн ажил илүү их цаг зарцуулах, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх боломжтой болох байлаа. Үүний үр дүнд бид бизнесийн загвараа өөрчилж, манай програмын хэрэглэгчдэд шууд үйлчилгээгээ үзүүлэхийг зогсоож, түншийн хүчирхэг сүлжээ бий болгох болон програмын арчилгаа хийх үйлчилгээг санал болгоход илүү анхаарахаар шийдсэн юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бидэнд маш их мөнгө хэрэгтэй болсон бөгөөд би хэдэн сая еврогийн санхүүжилт олох шаардлагатай болсон юм.

Хэдэн сарын турш хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ажил хийсний дараа нилээн хэдэн хөрөнгө оруулалтын сангаас 10 орчим сая хөрөнгө оруулалтын санал хүлээн авсан юм.

Ингээд бид Европын хамгийн том Венчур хөрөнгө оруулалтын сан болох Софиннаво Партнерс болон Францад сүүлийн 10 жилийн хугацаанд 1 тэрбум еврогийн үнэлгээнд хүрсэн Эксавиар Ниелийг үүсгэн байгуулсан Илиад компанийг сонгосон юм.

Хөрөнгө оруулалтын саналыг би зөвшөөрсөн. Энэхүү гэрээ намайг орон гэргүй хүн болгож магадгүй гэдгийг би мэдээгүй байсан.(Би нохойтой байсан ч орон гэргүй болохын тулд маш их мөнгө алдах байв). Хөрөнгө босгох ажлыг компанийн үнэлгээнд үндэслэн хийсэн боловч дараагийн 4 жилийн хөрөнгийн эргэлтээс хамааран компанийг 9.8 сая еврогоор нэмж үнэлэх санхүүгийн механизм байлаа. Хэрвээ бид бизнес төлөвлөгөөн дэх зорилтот ашигт ажиллагаанд хүрч чадсан бол хувьцаа руу хөрвөх баталгааг (урамшуулал) авах ёстой байв.

Гэтэл нотариатаас баталгаагаа авах өдрийн өмнөх орой эхнэр маань гэрээг шалган надаас: Эдгээр баталгаанаас татвар авах уу? гэж асуусан. Би энэ талаар тодруулах санаатай өмгөөлөгч рүүгээ залгатал юу болсон гэж таамаглаж байна? Бельги улс баталгаанд тусгасан нөхцөлийг хангаж чадаагүй ч гэсэн татвар төлөх шаардлагатай дэлхийн цорын ганц улс байж мэдэх юм. Хэрвээ би эдгээр баталгааг зөвшөөрсөн бол  9,8 еврод оногдох 12,5 хувийн татвар болох 1,2 сая еврог 18 сарын хугацаатай төлөх ёстой байсан. Хэрвээ эхнэр минь энэ асуудлыг нягтлаагүй бол би орон гэргүй хүн болох байсан байх. /тэр үед би цалингүй хэвээр байсаар/

Үүний дараа бид нөхцөлөө өөрчлөн 3 сая евро авах тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ нь надад маш сайн менежментийг баг бүрдүүлэх боломжийг олгосон юм.

Төлөвшсөн компани болох

Хөрөнгө оруулалтаас орж ирсэн дансан дах мөнгөөрөө судалгаа шинжилгээ болон борлуулалтын  хэлтэс бий болгов. Бид 18 сарын хугацаанд 2 сая еврог цалин хөлсөндөө зарцуулсан байлаа. Удалгүй компани минь улам хурдацтай хөгжиж дэлхийн 100 гаруй улсад 500 түншийн сүлжээ бий болгон 6 тэгтэй гэрээг байгуулж эхэлсэн юм.

Дараа нь бүх зүйл өөр болж хүний нөөц, ТУЗ-н хурал, томоохон хэрэглэгчийн гэрээ хэлэлцээр, олон улсад салбар нэгжүүдээ нээх гээд л маш олон зүйлийг хийж эхэлсэн. Төсөв, хүний нөөцийн хурал болон удирдлагын хурал зэрэг уйтгартай зүйлс их хийдэг байв.

2011 оны хувьд бидэнд их ээдрээтэй жил байлаа. Бид хүлээлтэндээ хүрч чадсангүй: борлуулалтын урьдчилсан төсвийн 70 хувийг биелүүлэв, менежментийн хурал ширүүн болов, төлөвлөсөн төлөвлөгөөнөөс доогуур үзүүлэлттэй ажиллав, зарим нэг зүйлийг орхисон тэр мэдрэмж гээд л бид өөрсдөдөө үнэхээр сэтгэл хангалуун бус байлаа. Гайхамшигтай зүйлсийг бүтээсэн ч өөрсдөөгөөр бахархахгүй байх нь сонин мэдрэмж юм.

Гэтэл нэг өдөр хэн нэгэн (би хэнийг нь сайн санахгүй байна) сүүлийн 2 жилийн ашгийн түвшинг сараар гарган бидэнд графикт оруулан харуулав. Энэ нь биднийг хар дарсан зүүднээс сэрээх шиг л болсон. Үнэндээ бид сүүлийн 2 жилийн хугацаанд сарын ашгийн түвшин 10 дахин өсгөсөн бөгөөд Open ERP нь ойрын зайн гүйлт биш марафоны гүйлт байсныг бид ойлгосон юм. Хэрвээ та ирэх жилүүдэд хэмнэлийг барьж чадвал жилд 100 хувь өсөх нь зүгээр байж.

Өмнөх шигээ би эхнэрээ сонсох ёстой байж. Тэр надаас илүү ухаантай нэгэн. Долоо хоног бүр би түүнд “Энэ хангалтгүй байна, бид илүү хурдан өсөх ёстой, бид юун дээр алдаад байна?” гэж гомдоллоход тэр надад: “гэхдээ чи аль хэдийн Бельгийн хамгийн хурдацтай хөгжиж буй компанийн захирал!” гэх хариулдаг байв. (Делойт компани биднийг 2007-2011 оны хооронд эргэлтийн хөрөнгө нь 1549% -иар өсгөсөн Бельгийн хамгийн хурдацтай хөгжиж буй компаниар шалгаруулсан юм.)

Дэлхийг өөрчлөх нь

Мөрөөдөл нь биеллээ олон бодит болж бид хийсэн зүйлээрээ дэлхийг өөрчлөх болно гэсэн санаагаар ажиллаж эхлэв.

  • Өдөрт 1000 суурилуулалттай/installation/ дэлхийн хамгийн их суурилуулсан менежментийн програм болов.
  • Big 4-ийн шинжээчид OpenERP-ийг SAP-аас илүүд үзэж эхлэв.
  • Open ERP нь Францын их дээд сургуулийн бакалаврын ангиудад заавал сонгон суралцах хичээлийн нэг болов.
  • Сар бүр 60 шинэ модулийг гаргадаг болов.
  • 2013 онд дэлхий даяар 2 сая хэрэглэгчтэй програм болов.

Энэ бол үнэхээр том амжилт байлаа!!!

2014 оны шинэ санхүүжилт

Олон жилийн хурдацтай өсөлтийн дараа бид бас нэгэн гайхалтай зорилгод хүрч – XAnge (Франц), SRIW (Бельги), Софиннова (Франц) гэх мэт тэргүүлэгч венчур компаниуд болон менежментийн багийн тусламжтайгаар 10 сая долларын санхүүжилтийг олж авав.

Шинэ санхүүжилт нь компанийн сүүлийн жилүүдэд үзүүлж байсан онцлох өсөлтийг хурдасгахад дэмжлэг үзүүлэх бөгөөд ашиг орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, судалгаа шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж тэднийг улам хүчирхэгжүүлэх боломжийг олгох болно.

Odoo-гийн өсөлт

OpenERP нь уламжлалт ERP хэрэглэгчдийн хил хязгаараас хол давж бизнесийн үйл ажиллагааг нэгтгэх нь зөвхөн борлуулалт, нягтлан бодох бүртгэл, бараа материал, худалдан авалт хийхээр хязгаарлагдахгүй гэдгийг ойлгуулсан юм.

2014 онд Odoo 8 хувилбарыг бизнесийн нэгдсэн програм, CMS болон и-коммерс, ПОС гэх мэт гайхалтай модулиудын хамт гаргасан юм. /+3000модулиуд/

Бидний онцгой технологи нь шинэ зах зээлд (CMS& ecommerce) шилжиж бусад нээлттэй эхийн програм бүтээгч компаниудтай (Magento, wordpress гэх мэт) өрсөлдөх мөн тэднээс хол давсан бүтээгдэхүүн бий болгох боломжийг олгосон юм.  Open ERP –гийн CMS нь маш сайн хийгдсэн бөгөөд бусад өрсөлдөгч нар ч түүнийг олон нийтэд хүлээн зөвшөөрч байв.

Бусад нээлттэй эхийн ERP компаниуд бидний өсөлтийн хурдыг дагаснаар тэдэнд техникийн сорилт тулгарч харин бидэнд маркетингийн асар том сорилт тулгарч байв. WordPress нь нийт вебсайтын 22 хувийг эзэлдэг. Гэвч бид програм хангамжийн хувьд тэргүүлэгч компани байсан боловч вебсайтын зах зээлд 0-ээс эхлэж байв.

Бид зогсолтгүй урагшлахын тулд, 2014 оны 5-р сард борлуулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 10 сая ам доллар босгож чадсан юм. Бид алсын хараагаа дэмжихийн тулд зөвхөн ERP-гийн функцуудаар хязгаарлагдахгүй нэрээр компанийнхаа нэрийг солих шаардлагатай болсон. Бидний хүсэл эрмэлзлийг дэмжих, CMS, eCommerce, Business Intelligence гэх мэт бизнесийн шийдлүүдийг бий болгох, ирээдүйн маш хурдацтай ахиц дэвшил эсвэл жолоочгүй машин гэх мэт боломжийг олгох нэр хэрэгтэй байв.

Тиймээс 2014 оны 5 сард бид бүтээгдэхүүн болон компанийнхаа нэрийг Odoo болгон өөрчлөв. Ингэж бидний шинэ түүх дөнгөж эхэлсэн…….

Фабиен Пинкайерс

Odoo үүсгэн байгуулагч ба гүйцэтгэх захирал

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *