odoo ERP мэдээлэл

Odoo 13 хувилбарын шинэ боломжууд

1. Email Marketing

  • Нэгэн зэрэг олон харилцагч руу имэйл илгээх боломжтой.
  • Хэрэглэгчдэд зориулсан олон төрлийн захидлын загваруудтай.
  • Тухайн имэйлэндээ ямар ч төрлийн файл хавсарган илгээж болно.
  • Имэйл тус бүрийг шууд эсвэл дараа илгээх хугацааны тохиргоотой.
  • Имэйл хаягуудыг бүлэглэн жагсаалт үүсгэх боломжтой.
  • Имэйл илгээсний дараа хэдэн хувь нь амжилттай хүрсэн, хэдэн хэрэглэгч нээж үзсэн, холбоос дээр хэдэн хувь нь дарсэн гэх мэт статистик тоон мэдээллийг танд харуулна. [ Дэлгэрэнгүй … ]

2. Засвар үйлчилгээний менежмент

  • Эвдэрсэн, гэмтсэн эд хөрөнгийг засах мөн засварыг дахин төлөвлөх боломжтой.
  • Засварын захиалгад бүртгэлтэй барааны  нэр, тоо хэмжээ, сери дугаар, мөн захиалагчийн дэлгэрэнгүй мэдээлэлийг оруулж болно.
  • Засварлах барааны эд анги болон дагалдах хэрэгслийг нэмж эсвэл хасч болно.
  • Засварласан барааны баталгаат хугацаа болон дагалдах хэрэгслээс хамааран нэхэмжлэл үүсгэж болно. [ Дэлгэрэнгүй …]

3. Цахим сургалт

  • Харилцагч болон ажилчдадаа цахимаар нэгэн зэрэг сургалт материалаар хангах боломжтой.
  • Тухайн компаниас үзүүлж буй үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг хүссэн газраасаа хүссэн цагтаа бие даан суралцах боломжтой.
  • Бүхий л төрлийн видео, гарын авлага, сургалтын тайлан мэдээллийг авах боломжтой.
  • Мөн хүний нөөцийн алба, хэлтэс нь шинэ ажилтанд зориулсан програм, мэдээллийн материал болон тестийг энэхүү апп-аар дамжуулан авах боломжтой. [ Дэлгэрэнгүй …]

4. Зөвшөөрөл хүсэх

  • Бизнес аялал, зээл авах, гэрээ батлах, төлбөрийн хүсэлт, машин түрээслэх хүсэлт, худалдан авалтын хүсэлт гэх мэт төрлүүдээс сонгон зөвшөөрөл хүсэж болно.
  • Цаасан хэрэглээг халах, ажилчдын цаг хугацааг хэмнэх, хурдан бөгөөд хялбар, дотоод үйл явцыг хялбаршуулсан, өөрийн зөвшөөрөл хүссэн жагсаалтуудыг харах, зөвшөөрөл шаардлагатай хүсэлт бүрийг нэг дор төвлөрүүлсэнээрээ онцлог давуу талтай юм. [ Дэлгэрэнгүй … ]

5. Ур чадварын менежмент

  • Ажилтны  зөвхөн анкет бус өмнөх туршлага, боловсролын мэдээлэл, ур чадвар болон хариуцсан төслүүдийг багтаасан дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх боломжтой.
  • Ажилтны цалингийн бүтэц, хөдөлмөрийн гэрээ болон алба нэгжийг хялбархан олох боломжтой.
  • Мөн ажлын болон хувийн мэдээлэл, хүний нөөцийн тохиргоог графикаар харах боломжтой. [ Дэлгэрэнгүй … ]

6. Ажилтны тодорхойлолт

  • Ажилтны тодорхойлолтыг ашиглан компанийн ажлын байранд тохирох нэр дэвшигчийг олох боломжийг олгоно. 
  • Мөн ажилчдаасаа өөрийн coшиал сувгуудаар дамжуулан бусдад тухайн ажлын байрыг санал болгох боломжийг бий болгодог.
  • Ажилд авах уламжлалт аргатай харьцуулбал шинээр ажил горилогчдыг хурдан олоход туслах болно.
  • Ажилд авах цаг хугацаа зардлыг багасгахаас гадна өөрийн coшиал сувгуудаар шинэ ажил горилогчийг олсон ажилтан шагнал ч авах боломжтой юм.
  • Ажилтан компанийн үйл ажиллагаа болон өөрийн мэдээллийг ажилтны самбар цэсийг ашиглан сошиал хуудсуудаар дамжуулан бусдад хуваалцах боломжтой.

7. Нэгтгэл тайлан

  • Групп компаниудад зориулсан нягтлан бодох бүртгэлийг нэгтгэх үйл явц ба санхүүгийн нэгдсэн тайлан гаргах боломжтой юм. Групп болон охин компаниудын баланс тайланг нэгтгэх
  • Ханшийн тэгшитгэл хэд хэдэн аргачлалтай /хаалтын ханш, дундаж ханш, бодит ханш/
  • Өөр өөр дансны төлөвгөөтэй үед нэгтгэх харуулах боломжтой.
  • Та өөрийн үйл ажиллагаанд зориулан дансны шатлалаа хэдэн ч үе шаттайгаар боловсруулах боломжтой.
  • Систем дээр байгаа датагаа ашиглан өөрийн хүссэн тайлангаа зуран excel рүү хөрвүүлэн авах боломжтой.
  • Тайлангийн бүтцээ өөрөө загварчлан бүтээх боломжтой.

8. Түрээс

  • Борлуулалтын захиалгын нэгэн адил бүтээгдэхүүнийг түрээслэх үед Түрээсийн захиалгыг үүсгэнэ. Тухайн захиалгад үйлчлүүлэгч, бүтээгдэхүүн, түрээсийн хувь, түрээсийн хугацаа гэх мэт мэдээллийг агуулсан байна.
  • Түрээслэсэн бүтээгдэхүүний түрээслэх хугацаа дуусах үед түрээсийн захиалгаас шууд нэхэмжлэх үүсч үйлчлүүлэгч рүү имэйлээр илгээж болно.
  • Хугацаа хожимдсон түрээсийн нэмэлт төлбөрийг автоматаар тооцоолох мөн үнийн санал, баталгаажсан захиалга болон цагийн муж зэрэг олон боломжоор захиалгуудаасаа шүүж харах боломжууд ч бий.
  • Бараа үйлчилгээний түрээсийн явцын талаар системчилсэн тайлан авах боломжтой. [ Дэлгэрэнгүй … ]

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *