odoo ERP мэдээлэл

Odoo 13 Enterprise Vs Community

Odoo бол байгууллагын үйл ажиллагаа болон нөөцийг удирдахад зориулагдсан систем бөгөөд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг ажлыг хэвийн явуулахад туслах мөн бизнесээ өргөжин тэлэх бүхий л төрлийн компаниудад зориулсан цогц систем юм.

Odoo ERP нь хэрэглэхэд хялбар, аль ч төрлийн бизнесийн хүрээнд хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан өөрчлөх боломжтой програм юм.

Odoo ERP нь олон төрлийн модулиас бүрдэх бөгөөд 2 төрлийн хувилбартай.

  1. Odoo Enterprise(licensed) 
  2. Odoo Community(open source)

Odoo community буюу open source хувилбар нь лицензийн төлбөргүй боловч хэрэглээний хувьд хязгаарлагдмал функцуудтай байдаг. Enterprise нь бизнесийн байгууллагад үр өгөөжтэй илүү дэвшилтэт боломжуудыг агуулдаг хувилбар юм.

Тиймээс Odoo ERP нь шийдлийн иж бүрэн бүрдэл бөгөөд жил бүр шинэ хувилбар руу шилжиж, бизнес төлөвлөлтийг тань илүү хүчирхэг болгож чаддагаараа онцлогтой юм.

Шинэ шинэ боломжуудыг багтаасан Odoo 13 хувилбар нь 2019 оны 10-р сарын 4-нд гарсан бөгөөд Odoo 12 хувилбараас 5 дахин  илүү хурдан ажиллах боломжтойгоор зах зээлд гарч ирсэн юм.

Odoo 13-ийн зарим гайхалтай онцлогуудаас авч үзвэл:

  • MRP Subcontracting- үйлдвэрлэлийн процессийн зарим нэг түүхий эд ангийг туслан гүйцэтгэх компаниар хийлгэх
  • Ур чадварын менежмент болон Хүний нөөцийн цалингийн модулийг Odoo 13 хувилбарт шинээр нэвтрүүлсэн.    
  • Odoo 13 хувилбар нь JQuery 3 хэрэглэдэг.
  • Бүтээгдэхүүний видеонуудыг цахим худалдаанд хийх боломжтой болгосон.         
  • Канбан харагдацад хайлт хийх шинэ хэсэгтэй болсон.
  • Засвар үйлчилгээний менежмент, Зөвшөөрөл болон Employee presence зэрэг шинэ апп-уудыг нэвтрүүлсэн
  • Нэхэмжлэх бодлогыг сайжруулсан
  • Мөн хуанли, судалгаа, түрээсийн апп-уудад хийгдсэн шинэчлэлтийг харах боломжтой.
  • Ажлын захиалгуудад дээр цагийн тэмдэглэлийг харуулж өгсөн.
  • Хүргэлтийн арга нэршлийн хувьд өөрчлөгдсөн.
  • Odoo 13 хувилбарт “Buy now” шинэ товчлуур нэвтрүүлсэн.
  • Харилцагчийн маршрутыг харах гэх мэт

ODOO 13 ENTERPRISE болон COMMUNITY хувилбарын ялгаа.

Odoo 13 хувилбар нь маш олон шинэ боломжуудыг бий болгохын зэрэгцээ Odoo enterprise 12 хувилбарын зарим нэг модулиуд Odoo Communtiy хувилбар луу шилжсэн байна.


Энэхүү блог нь Odoo enterprise Odoo community хувилбарын зарим нэг ялгааг танилцуулах гэж байна.

ODOO COMMUNITY

Odoo 13 community хувилбарын тохиргоо цэс өөрчлөгдсөн бөгөөд модуль болгонд харагдах дашбоардыг бид тохиргоо цэснээс өөрчлөх боломжтой. Мөн энэ хувилбар дээр таны профайл холбогдох мэдээллийн хамт харагдах болно.

CRM

  • Өгөгдлийн хайлтыг сайжруулсан. (Үүсгэсэн огноо, хүлээгдэж байгаа, хаасан огноо)
  • Шинээр харилцагч үүсгэх

ПОС

  • Пос дахь бүтээгдэхүүний ангиллыг хязгаарлах боломжтой болсон бөгөөд хэрвээ бид энэ сонголтыг идэвхжүүлбэл модулийн дотор ямар категориудыг харуулах мөн шүүлт хийн харах боломжтой болсон юм.
  • Төлбөр төлөлтийн  харагдах байдлыг сайжруулсан

Худалдан авалт

  • Борлуулалтын купон ба сурталчилгааны модуль нь odoo 13 дахь хувилбарын нэг хэсэг болсон бөгөөд энэ нь таны дэлгүүрт амар хялбараар хямдрал  болон сурталчилгаа хийхэд туслах болно.
  • Мөн хэрэглэгчид өгөх тайлангийн загварыг сонгох сонголттой.

Вебсайт болон И-Коммерс

  • Вебсайт бүтээгч форм нь enterprise хувилбараас community хувилбар луу шилжсэн бөгөөд хэрэглэгчийн мэдээлэл, холбоо барих формыг ашиглан өөр вебсайт үүсгэх боломжийг олгосон.
  • Вебсайт дээрх бүтээгдэхүүний мэдээллийг видео хэлбэрээр оруулах боломжтой бөгөөд энэ нь таны вебсайтын хандалтын тоог нэмэгдүүлэхэд туслах болно.
  • “Buy Now” товчлуур нь бүтээгдэхүүний хуудаснаас шууд төлбөр тоо хийх хуудас руу очих болно.
  • Портал дээр цагийн хуудас нэмэгдэнэ.

Худалдан авалт

  • Odoo community 13 хувилбар дээр  “Product Grid Configurator” гэсэн шинэ сонголтыг хийснээр бид сүлжээнд бүтээгдэхүүний хувилбарыг хялбархан сонгох боломжтой болно.
  • Dynamic tree view-г сонгох боломжтой болсон бөгөөд энэ нь аль талбарууд мод бүтцэд харагдах ёстойг сонгоход тусална.  

Үйлдвэрлэл

  • Энэхүү модульд материалын орцод сайжруулалт хийгдсэн бөгөөд Туслан гүйцэтгэгчийн шинэ сонголтыг МО-нд нэмж оруулсан.

Агуулах

  • Бараа материалын урьдчилсан тооцоог бүтээгдэхүүн тус бүрээр цаг хугацаа болон тоо ширхэг гэсэн үзүүлэлтээр шугаман диаграммд харуулдаг болно. Тухайн графикт дүн шинжилгээ хийснээр бид янз бүрийн бүтээгдэхүүний тоо хэмжээг тухайн өдрөөр харах боломжтой бөгөөд орж байгаа болон гарч байгаа бүтээгдэхүүний тооцоолол хийх боломжтой юм.

Нэхэмжлэх

  • Санхүү модульд байх нэхэмжлэх цэсньOdoo 13 хувилбараас хасагдан “Нэхэмжлэх” гэсэн шинэ модуль болон үүссэн.

HR

  • Employee presence/Ажилтны ирцийн удирдлага/
  • Skill management module Ур чадварын модуль
  • Payroll is completely removed –Цалин цэс нь Хүний нөөцийн модулиас бүрэн хасагдсан.


ODOO ENTERPRISE

Odoo enterprise нь ИРП-ийн лицензтэй хувилбар юм. Odoo v13 enterprise хувилбар нь олон давуу талууд болон нэмэлт боломжуудыг өгдөг бөгөөд энэхүү блогоор дамжуулан эдгээр боломжуудын талаар илүү ихийг мэдэх болно. Odoo v13-ийн шинэ хувилбарт зарим өөрчлөлт өөрчлөлт орсон байна. Үүнд дараах 2 зүйлийг хэлэлцэнэ.

1. Community-гаас Enterprise руу шилжсэн шинэ модуль

2. Odoo v13 enterprise хувилбарт нэвтрүүлсэн шинэ апп-ууд

Community-гаас Enterprise руу шилжсэн шинэ модуль

  • Хүний нөөцийн цалингийн цэс нь Odoo Enterprise хувилбар руу шилжсэн.
  • Хүний нөөц-Цалин


Odoo v13 enterprise хувилбарт нэвтрүүлсэн шинэ апп-ууд

Odoo v13 дээр нэвтрүүлсэн шинэ програмуудын жагсаалтыг харцгаая.

  • Mass mail –Масс мэйл илгээх
  • Approvals –Зөвшөөрөл
  • Consolidation-Нэгтгэл тайлан
  • Field Service Management –Засвар үйлчилгээний менежмент
  • Skill Management-Ур чадварын менежмент
  • Employee Referral-Ажилтны тодорхойлолт
  • Marketing Automation-Маркетинг автоматжуулалт
  • Rental-Түрээс
  • Social Marketing-Сошиал маркетинг
  • E-learning –Онлайн сургалт гэх мэт.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *