odoo ERP мэдээлэл

Odoo 13 хувилбарын шинэ боломжууд

Санхүү бүртгэл, OCR, сонгон шалгаруулалтын хөгжүүлэлтийн нэгтгэл, хиймэл оюун ухаан, агуулахын менежмент, засвар үйлчилгээний модулийн сайжруулалт,ирцийн бүртгэл,үйлдвэрлэлийн чиглэл болон байршлын хяналт гэх мэт  Odoo 13 хувилбар дээрх зарим онцлогуудыг дурьдвал:

  • Community хувилбар дээр ч Вебсайт модулийг ашиглах боломжтой болсон.
  • Худалдан авалтын купон болон сурталчилгааны модуль нь Community хувилбар луу шилжсэн.
  • Community хувилбарын Хүний нөөцийн модулийн Цалин цэс Enterprise хувилбар луу шилжсэн.
  • Жагсаалтаар харах харагдацыг сайжруулсан.
  • Хүний нөөцийн ур чадварын модулийг ажилчдын ур чадварыг удирдах модульд нэмж оруулж өгсөн.
  • Leave –Амралт,чөлөө модуль нэршилээ өөрчилөн Time off болсон.
  • Канбан харагдацад хайлт хийх шинэ хэсэгтэй болсон.
  • Засвар үйлчилгээний шинэ модультай болсон.
  • Хүргэлтийн арга нэршлийн хувьд өөрчлөгдсөн.
  • Odoo 13 хувилбар нь JQuery 3 хэрэглэдэг болсон.
  • Үйлдвэрлэлийн процессийн зарим нэг түүхий эд ангийг туслан гүйцэтгэх компаниар хийлгэх хэсэг нэмэгдсэн.
  • HTML editor-г дэмждэг болсон.
  • Chartjs- нь 13 хувилбарт боломжтой болсон.
  • Ажлын захиалгуудад дээр цагийн тэмдэглэлийг харуулж өгсөн.
  • Ажилчид ПОС-н модуль дээр өөрийн эрхээр нэвтрэх боломжыг бүрдүүлсэн.
  • Odoo онлайн худалдааны сайт дээр бүтээгдэхүүний бичлэг байрших боломж нэмэгдсэн нь давуу тал юм.
  • Тохиргоо хэсэгт 3 шинэ талбар нэмэгдсэн. / ebay-ээр зарах, нэмэлт зардал эсэх?  Зардал төрөлтэй бараа эсэх?/
  • Odoo V13-д бүх бүтээгдэхүүний урьдчилсан таамаглалыг харуулсан тайлан бий болсон.
  • Odoo-гийн Судалгааны модулиар  онлайн гэрчилгээг удирдах /тест авах сүүлийн хугацаа, олон удаагийн оролдлого, шалгалтын бодит цаг, тэнцсэн оноо,илгээх , гэрчилгээ хэвлэх/
  •  Портал эрх дээр файл байршуулах сонголт нэмэгдсэн. /Портал эрх гэдэг нь харилцагч нар өөрт хамааралтай худалдан авалтын захиалга болон нэхэмжлэхийн мэдээллийг харахаас гадна захиалгаа батлах боломжтой. Мөн чат ашиглан холбогдож болно./
  • Цахим гарын үсэг ашиглах

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *