odoo ERP мэдээлэл

ERP гэж юу вэ?

Аливаа бизнесийн байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагаа нь бүхэлдээ олон процессийн нэгдэл байдаг. Байгууллагын бизнес процессуудыг үндсэн болон дэмжих гэж ангилах бөгөөд эдгээр нь хоорондоо нягт уялдаа холбоотой явагддаг. Процесс бүр нарийн уялдаж мэдээллийг оновчтой түргэн шуурхай солилцож байх нь бизнесийн амжилтын түлхүүр. Тэгвэл тэдгээр процессууд нь тус бүрдээ салангид програм хангамж болон мэдээллийн систем ашиглаж байгаа бол процессууд мэдээллээ солилцоход ажлын бүтээмж үр дүн муу, зардал их, өртөг өндөр байна.

Асуудлыг хэрхэн шийдэх вэ?.

Асуудлыг шийдэх гарц бол тэдгээр бизнес процессуудыг уялдуулан нэгтгэсэн цогц мэдээллийн систем ашиглах явдал юм. Үүнийг ERP систем гэж нэрлэдэг. Enterprise Resource Planning үгний товчлол бөгөөд байгууллагын бизнесийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах бүхий л нөөцийг удирдан, төлөвлөн зохион байгуулна гэсэн утга санааг илэрхийлдэг. Зах зээл дээр олон төрлийн ERP систем байх бөгөөд үнэ өртөг, боломж шийдлийн хувьд ялгаатай. Та тэдгээрээс өөрийн хэрэгцээ шаардлага, онцлогт тохирох хувилбарыг сонгон ашиглах боломжтой бөгөөд харин бидний санал болгох ERP системийн нэр бол Odoo.