Нийтэлсэн:
September 14, 2020
Категори:
Odoo ERP

Odoo төслүүд

OpenERP 7.0 нээлттэй эхийн хувилбарыг 2012 оноос эхлэн импорт, бөөний худалдаа, үйлдвэрлэл, эмийн сангийн жижиглэн худалдааны компаниудад амжилттай нэвтрүүлж нийт 10 гаруй компанийн 600 гаруй систем хэрэглэгчтэй системийн арчилгааг хариуцан авч явсан. Нэвтрүүлсэн модулиуд нь:

Агуулах

Худалдан авалт

Борлуулалт

Борлуулалтын цэг

Санхүү

Хүний нөөц

Тус системийн хувилбар ахиулах төслийг 2016 оноос эхлүүлэн, Odoo v10 нээлттэй эхийн хувилбарыг 2017 онд худалдаа, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, эмийн сангийн компаниудад амжилттай нэвтрүүлэн нийт 40 гаруй компаний 1200 гаруй хэрэглэгчтэй системийн арчилгааг  хариуцан авч явж байна. Мөн эмийн сангийн худалдаа эрхэлдэг 4 компанид Odoo v10 системийг нэвтрүүлэх төслийг амжилттай гүйцэтгэн, гэрээг хаасан.

Агуулах

Худалдан авалт

Борлуулалт

Борлуулалтын цэг

Санхүү

Хүний нөөц

Төсөл

Цагийн хуудас

Цалин

Мөн тус модулиудыг Ибаримт, Юпойнт болон Кэнди урамшууллын хөтөлбөр, Монос лояалти карт, Голомт, ХХБ, Хаан банкны ПОС-ын систем болон Corporate Gateway, Social Pay, Eorder борлуулалтын систем, ЭМД-ын систем, Юнител, Мобиком, Ж мобайл, Скайтел нэгжийн систем, Odoo v13 системийн интеграци зэрэг гуравдагч системүүдтэй холбон ажиллуулах хөгжүүлэлтийг хийн дээрх компаниудад нэвтрүүлсэн болно.

2018 оноос эхлэн Бельги улсын Odoo S.A компанитай хамтын ажиллагааг эхлүүлэн, 2019 онд албан ёсны Golden Partner болсон бөгөөд Odoo v12, v13 Enterprise буюу лицензтэй хувилбарыг дараах үйл ажиллагааны чиглэл бүхий нийт 180 гаруй хэрэглэгчтэй 10 орчим компаниудад,  өөрсдийн хэрэгцээ шаардлагын дагуу амжилттай нэвтрүүлсэн.

  • Импорт, бөөний худалдааны компани (Нэвтрүүлсэн апп: Санхүү, Агуулах, Худалдан авалт, Борлуулалт, Цалин, Амралт чөлөө, Ирц, Вэбсайт, Онлайн худалдаа, Төсөл, Цагийн хуудас, Зардал, CRM, Үйлдвэрлэл, Засвар, Баримт)
  • Онлайн худалдааны компани (Нэвтрүүлсэн апп: Санхүү, Агуулах, Худалдан авалт, Борлуулалт, Вэбсайт, Онлайн худалдаа, CRM)
  • Тээвэр, түгээлтийн үйлчилгээний компани (Нэвтрүүлсэн апп: Санхүү, Агуулах, Худалдан авалт, Борлуулалт, Вэбсайт, Онлайн худалдаа, CRM, Гэрээ)
  • Барилга угсралтын төслийн компани (Нэвтрүүлсэн апп: Санхүү, Агуулах, Худалдан авалт, Борлуулалт, Цалин, Амралт чөлөө, Ирц, Төсөл, Цагийн хуудас, Зардал, Үйлдвэрлэл, Баримт)
  • Үйлдвэрлэлийн компани (Нэвтрүүлсэн апп: Санхүү, Агуулах, Худалдан авалт, Борлуулалт, Цалин, Амралт чөлөө, Ирц, Төсөл, Цагийн хуудас, Зардал, Үйлдвэрлэл)

Тус компаниудад нэвтрүүлэхийн тулд Ибаримт, Голомт болон ХХБ-ны Corporate Gateway, GPS Navixy систем, Odoo v10 болон Odoo v13, Mercury борлуулалтын захиалгын системүүдтэй интеграци хийн холбосон болно.