Цахим гарын үсэг

Odoo • Image and Text

Бичиг баримтад хурдан гарын үсэг зурах

 Бизнесийн процессоо хурдасгаж, бүтээмжээ нэмэгдүүлэх. Odoo гарын үсгийн модуль нь бичиг баримтыг илгээх, гарын үсэг зурах, батлуулах үйл явцыг түргэсгэх арга юм. Талуудын гарын үсэг зурах газарт блокуудыг чирч оруулах, гарын үсэг зуруулах хүсэлтийг шууд илгээж, илгээгдсэн бичиг баримтын төлөвийг хянах боломжтой.

 

Цаасгүй ажиллагаатай болох,  үр өгөөжөө нэмэгдүүлэх

 Бүрэн уялдсан цахим гарын үсгийн шийдэл нь бүгдийг хялбаршуулав. 

Зардал хэмнэсэн

Хэвлэх, хуулах, факсаар явуулах, скайн хийх, нийтлэх гэх мэт далд зардалгүй. Ямар ч төхөөрөмжөөс онлайнаар нэвтрэх боломжтой.

Цаг хэмнэсэн

 Бүх талууд бичиг баримтад гарын үсэг зурахыг хүлээх хэрэггүй болсон. Хэдхэн товшилтоор бичиг баримтаа хүлээлгэх боломжтой. 

Алдааг багасгах

Гар ажиллагааг багасгах, шаардлагатай газарт гарын үсэг зурсан эсэхийг хялбар шалгах.

Нууцлалын тэмдэглэгээ:  Зөвхөн холбогдох эрх бүхий хүмүүс бичиг баримтад хандах боломжтойгоор тохируулах.  

Бичиг баримтын бүрэн бүтэн байдал: Odoo нь эрх бүхий баримт бичгийг ямагт хяналтдаа байлгадаг.

100% Хууль эрх зүй:  Odoo цахим гарын үсэг-ээр гарын үсэг зурсан баримт бичиг нь ЕХ-ны 910/2014 (eIDAS) журам, АНУ-ын ESIGN тухай хуулийн дагуу хүчинтэй цахим гарын үсэг юм. Тэд мөн ихэнх улс оронд цахим гарын үсэгтэй байх шаардлагыг хангадаг.

Байгууллагын ямар ч төвшний ажилтан цахим гарын үсэг хэрэглэж болно.

Ажлынхаа бүх явцыг хялбарчилж, үр ашгийг дээшлүүлэх

Борлуулалт ба үйл ажиллагаа


Гэрээнд гарын үсэг зурах явцыг автоматжуулах замаар байгуулах хэлэлцээрийн тоог нэмэгдүүлэх, борлуулалтын циклийг бууруулах. Үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаагаа сайжруулах боломжтой.

 Хүний нөөц, боловсон хүчин



Цахим үнэлгээний маягт, хөдөлмөрийн гэрээг илгээх замаар өргөдөл гаргагчид ажилд авах явц, харилцааг сайжруулах. 

Татвар ба нягтлан бодох бүртгэл / удирдлага


Бүх бичиг баримтыг  архивлах, хойшлуулах процессыг хялбархан хянах боломжтой.  Бүх бичиг баримтыг цахим хэлбэрээр хадгалагдана.