Бидний тухай

Буман АйТи ХХК нь  43 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус компани нь ERP программ хөгжүүлэлт, систем интеграцчлал, веб програмчлал, гар утасны програм хөгжүүлэлт, мэдээллийн технологийн дэд бүтэц суурилуулах үйлчилгээ, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийн худалдаа гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Буман АйТи компанийн чадварлаг хамт олон ажил хэрэгч хариуцлагатай орчныг бүрдүүлэн, гадны зах зээлд өрсөлдөх, хувь хүний хөгжлийг дэмжих, хэрэглэгч үйлчлүүлэгчдээ дээдлэн ажиллаж эх дэлхийдээ ээлтэй, хүмүүнд хэрэгтэй програм технологийг бүрэн төгс хэрэгжүүлэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Одоогоор ERP төсөл, E-commerce төсөл, мэдээлэл тенхологийн дэд бүтэц, аюулгүй байдлыг хангах хэмжээний бүх мэдээлэл технологитой холбоотой томоохон төслүүд дээр ажиллаж байна.

Асар хурдацтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбарт хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг судалж, түүнд тохирсон хамгийн зөв шийдлийг санал болгохын зэрэгцээ дээд зэргийн чанартай бараа бүтээгдэхүүн, мэдээллийн технологийн шийдлийг түргэн шуурхай, найдвартай хүргэхийг эрмэлздэг билээ.
Odoo • Text and Image

АЛСЫН ХАРАА

Дэлхийн технологийн хөгжлийг Монголд нэвтрүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид харилцагчдынхаа бизнесийн тулгуур, хөгжлийн түлхүүр нь байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

      • Харилцагчийн сэтгэл ханамж
      • Чанартай үйлчилгээ
      • Тасралтгүй сайжруулалт
      • Шинэ санаачлага
      • Чадварлаг мэргэжлийн баг

Видео танилцуулга

 
 

200

Нийт мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлж буй компанийн тоо

43+

Компанийн нийт ажилчдын тоо

5000

Ямар нэг компанитай холбоотой томоохон статистик тоо

Цаг хугацаа

2019

Буман АйТи ХХК нь Монос группийн 30 гаруй компанийн Улаанбаатар хот, 21 аймаг дахь 150 орчим салбар нэгж, 2000 гаруй ажилтанд мэдээллийн технологийн цогц үйлчилгээг хүргэн, амжилттай ажиллаж байна.

Монос УБ ХХК-н 16 эмийн сан, , Circle Чейн ХХК-н 17 салбар дэлгүүр, Монос хүнс ХХК, Green Gate ХХК, Мойл Органик ХХК зэрэг 13 компанийн оффисын болон орон нутгийн 15 салбар компанийн дотоод сүлжээ зохион байгуулах, нэгдсэн сүлжээнд холбох, хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөв
  •   OPEN ERP системийн 10.0 хувилбарыг монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүлэв.
  •   Монос GMP стандартын Эмийн үйлдвэрийн барилгын дотоод сүлжээ, хяналтын камер суурилуулах, угсрах ажлыг хийж, ашиглалтанд өгөв.

Манго, Tally weijl салбар дэлгүүрийн дотоод сүлжээг зохион байгуулав.

  • Монос Констракшн ХХК, Монос Дээд сургууль, Монос Эрдэм шинжилгээний хүрээлэн , Инвестос ББСБ , Монос Дэлгэрэх ХЗХ зэрэг компаниудад OPEN ERP v7.0 хувилбарыг амжилттай нэвтрүүлэв.
  • Эм, гоо сайхны бүтээгдэхүүний Онлайн худалдааны платформыг хийж, OPEN ERP системтэй холбов.
  • Моносфарм трейд компанийн Нөөцийн төв агуулахыг бүрэн дижитал камерын системтэй болгов.
  • Монос Хаусхолд ХХК-ийн Word Wine Center дахь шинэ оффисийн дотоод сүлжээг зохион байгуулж ашиглалтанд оруулсан. Монос Хаусхолд ХХК-ийн Hera дахь агуулахын дотоод сүлжээг зохион байгуулж ашиглалтанд оруулсан. Монос Хаусхолд ХХК нь Нано интернэйшнл ХХК болон шинэчлэн зохион байгуулагдсны дараа шинэ агуулахын байрны дотоод сүлжээг шилжүүлэн суурилуулах ажил гүйцэтгэв.
  • OPEN ERP v7.0 хувилбарт амжилттай шилжин Монос Группын 10 гаруй салбар компаниудад OPEN ERP системийг амжилттай нэвтрүүлэв.
  • Монос группын оффлайн салбаруудыг онлайн болгож нэгдсэн сүлжээнд оруулав.
  • 1 сард OPEN ERP v6.0 хувилбарын үндсэн 4 модулийг Монос Фарм Трейд ХХК-д нэвтрүүлэв. (Санхүү, Татан авалт, Агуулахын менежмент, Борлуулалт)
  • OPEN ERP v6.0 хувилбарыг OPEN ERP v6.1 хувилбар болгож ахиулав.
  • 11-р сард USI ХХК-тай төслийн гэрээг дуусгавар болгов.
  • 11 сард Монос Групп ХХК-ийн Мэдээлэл Технологийн Газрыг байгуулав.

7-р сард анхны туршилтыг Моносфарм трейд ХХК-д хийв

OPEN ERP системийг Моносфарм Трейд ХХК-д нэвтрүүлэх гэрээг USI ХХК-тай байгуулав.